Их Британийн хаан Чарльз пап Францистай уулзжээ


4-р сарын 10
13 цаг 51 минут

Пап лам Францис лхагва гаргийн үдээс хойш Их Британийн хаан Чарльз, хатан Камилла нартай урьдчилан зарлаагүй уулзалт хийсэн гэж Букингемийн ордон болон Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. Хаан, хатан хоёр Италид төрийн айлчлал хийж байгаа юм.

 

Чарльз, Камилла нар Ватиканд албан ёсны айлчлал хийх байсан боловч пап хоёр уушгиндаа хатгаа туссаны дараа эмч нар түүнд хоёр сар амрахыг зөвлөсөн тул айлчлалаа хойшлуулаад байв.

 

Пап лам хааны гэр бүлтэй ганцаарчлан уулзаж, лхагва гарагт тохиосон тэдний хуримын 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, сайн сайхныг ерөөсөн гэж Ватиканы мэдэгдэлд дурджээ.

 

Букингемийн ордноос мэдэгдэхдээ, Чарльз, Камилла нар “биднийг Пап лам хүлээн авсан бөгөөд түүнд сайн сайхан ерөөлийг биечлэн дэвшүүлэх боломж олдсонд баяртай байна” гэв. 


1534 онд Католик сүмээс салан тусгаарласан Английн сүмийг Их Британийн хаан тэргүүлдэг юм. Францис, Чарльз нар Чарльзыг хаан сэнтийд залрахаас өмнө 2017, 2019 онд хоёр удаа уулзаж байжээ. Харин талийгаач хатан хаан II Елизабет 2014 онд Ватиканд Францистай уулзаж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ7 цаг 1 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ7 цаг 2 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав7 цаг 2 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ7 цаг 3 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно7 цаг 3 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа7 цаг 3 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ7 цаг 4 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ7 цаг 5 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ7 цаг 5 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна7 цаг 6 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.