Энэ хавар 655.5 мянган га талбайд тариалалт хийнэ


4-р сарын 10
13 цаг 51 минут

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ сарын 8-ны өдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын бэлтгэл ажил” сэдвээр мэдээлэл хийв.

 

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хувьд улсын хэмжээнд 2025 онд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 360.7 мянган га-д, төмс 20.1 мянган га-д, хүнсний ногоо 18.8 мянган га-д, тэжээл 141.1 мянган га-д, тосны ургамал 103.7 мянган га-д, жимс жимсгэнэ 7.9 мянган га-д тус тус тариалахаар ажиллаж байна. Малын тэжээлийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.

 

Түүнчлэн улсын хэмжээнд нийт 45.4 мянган тонн үрийн улаанбуудайн нөөцтэй байгаагаас тариалан бүхий аж ахуйн нэгжүүдэд 35.0 мянган тонн, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д 3.5 мянган тонн, үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд арилжааны зориулалттай 7.0 мянган тонн үр хадгалж байна. Тариалангийн долоон аж ахуйн нэгж 4.3 мянган тонн үрийн улаанбуудай импортоор авах зөвшөөрөл авсан. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэхээр ажиллаж байгааг дурдав.

 

Таримлын сэлгээ, малын өндөр уурагт тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК есөн төрлийн тэжээлийн таримлын үр 1600 тонны нөөц бүрдүүлэн зээлээр олгосон. Тариалангийн талбайг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор улсын төсвийн 9.7 тэрбум төгрөгөөр тариалан бүхий аймгуудад нийт 370.8 мянган ширхэг төмөр бетон шон, тэрбум төгрөгөөр дөрвөн байршилд 102.3 км тариалангийн талбайд ойн зурвасыг байгуулахаар төлөвлөөд байгаагаа хэллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ5 цаг 14 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан5 цаг 16 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь5 цаг 17 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна5 цаг 18 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ5 цаг 24 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ5 цаг 31 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?5 цаг 33 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана5 цаг 34 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна5 цаг 36 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна7 цаг 43 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.