Х.Тэмүүжин: Прокурорын байгууллагад 60+ настай хүн томилж, хууль зөрчин Үндсэн хуулийн цэцэд маргаан гарах вий


4-р сарын 10
13 цаг 48 минут

"ПРОКУРОР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БИШ ӨӨРСДӨӨ МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХ ЦАГ ИРСЭН"

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: 
Ардчилсан эрх зүйт улс орнуудад байдаг шиг хууль зүйн сайд, ерөнхий прокурор нь нэг хүн байхад 6 жил байна уу, нас нь хэд вэ гэдэг нь сонин биш. Санаа зовох зүйл биш. Харин Хууль зүйн сайд, дотоод хэргийн сайд хоёр харин нэг хүн байвал тэр нь цагдаагийн сайд болж хувираад улс нь "цагдаажсан" төртэй болдог. Том тогтолцооны шинэтгэлийг зоригтой хийх хүлээлтэй байгаа. Прокурорын тухай хуульд "Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх" гэж үг бий. 

skip-share

Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж

Прокурорын тухай хуульд тэтгэвэрт гарах нас 60 гэж заасан бол төрийн албан тухай хуульд 65 гэж заажээ. Хэрэв УИХ-аас 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагад томилбол, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлага гарна шүү. Өөрөөр  хэлбэл Үндсэн хуулийн цэц рүү асуудал, маргаан бий болно. Тэгэхээр энэ төвөгтэй байдалд хүргэнэ шүү гэж анхааруулж байна.

Нөгөөтээгүүр, прокурорын байгууллаг үйл ажиллагаагаараа манлайлах цаг ирсэн. Яллах үйл ажиллагаагаа шүүх дээр явуулах ёстой ч хэвлэлээр ажлаа хийдэг болсон. Хууль зүйн сайд нь хүртэл прокуророос зөвшөөрөл авсан эсэх нь мэдэгдэхгүй хэргийг хэвлэлээр ярьдаг болж. Прокурор буюу процессийн эзэн нь ямар ч албан тушаалтан хэрэг ярьж байгааг тас зогсооодог байх хэрэгтэй шүү. 

Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн ба төрд 37 жил ажиллажээ. Түүний дэлгэрэнгүй намтрыг ЭНД дарж хүлээн авна уу. 

3 дугаар дээр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан3 дугаар дээр Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан 


   10 цаг 40 минут
2025.04.10

"Эрх мэдэлтнүүдэд асуудал өөрөөр шийдэгдэж, жирийн иргэдэд хууль хатуу байна"

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд:
Улс төрийн намууд сонгуулиар шүүх эрх мэдэл, тогтолцоо, прокурорын шинэчлэлийн амлалт өгдөг. 2028 он хүртэлх хөтөлбөрт энэ шинэчлэл орсон. Прокурорын шинэчлэлийн хүний эрх талаас нь тогтолцооны хувьд юу гэж харж байна вэ. Өнөөдөр тодорхой томилгоог шийдвэрлэж болох ч ард түмэн шударга ёсыг хүсэмжилж бухимдалтай байна, эрх мэдэлтнүүдэд асуудал өөрөөр шийдэгдэж, жирийн иргэдэд хууль хатуу байна гэсэн шүүмжлэл их байна. Прокурорын шинэчлэлтэй холбоотойгоор хүний эрхийн асуудалд хэрхэн хандаж байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар:
Засаглалын шинэчлэл 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ЗГ тогтвортой ажиллах эрх зүй бүрдэж, улс төрийн намуудын төлөөлөл, залуус, эмэгтэйчүүдийн чадавх нэмэгдсэн нь гүйцэтгэх засаглалын шинэчлэл сайн хэрэгжиж буйн илрэл. Шүүхийн шинэчлэл, тэр дундаа прокурорын шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үзэж Шүүхийн тухай хуулийг баталсан, энэ жишгээр цаашид үргэлжилж явах ёстой. Тухайлбал шүүгч нар албан тушаалтнуудтай уулзахдаа протокол хөтлөх, хөндлөнгөөс ирэх нөлөөллөөс сэргийлсэн тодорхой үйл ажиллагаануудыг нэмсэн. Прокурор бол тусгай эрх мэдлийн байгууллагуудад хяналт тавьдаг субьектийн хувьд хүний эрхээр мэргэшсэн байх шаардлагатай. 


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах чиглэлээр хамтран ажиллана6 сар 16. 17:13Хархорум хотын 1500 га талбайд 930 мянган мод тарьжээ6 сар 16. 17:12Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна6 сар 16. 17:11Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс зээлийг нь төлнө6 сар 16. 17:11Эмийн чанарыг олон улсын түвшинд хянах Үндэсний лавлагаа лабораторитой боллоо6 сар 16. 17:11"Чанаргүй уртасгагч, буруу холболтоос болж, ахуйн гал түймэр гарч байна"6 сар 16. 17:10Наадмын нээлтийн тасалбар захиалах хүсэлтийг авч эхэллээ6 сар 16. 17:10Буйр нуурт олон улсын усан сэлэлтийн тэмцээн болно6 сар 16. 17:08“Солонго 1, 2”-ын сонгон шалгаруулалт 9-р сард эхэлнэ6 сар 16. 17:06Цэргийн алба хаагчид шүлхий өвчний голомтод ажиллаж байна6 сар 16. 17:05Таны хууль, эрх зүйн асуултад хариулах аппликэйшн ажиллаж эхэллээ6 сар 16. 17:0518 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед, суррон унахыг хориглосон хууль долоодугаар сарын 1-нээс мөрдөгдөнө6 сар 15. 14:11
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.