Мөхөж үгүй болсон чонын төрөл зүйлийг "амилуулжээ"


4-р сарын 8
15 цаг 42 минут

Америкийн биотехнологийн “Colossal Biosciences” компани 12 мянга гаруй жилийн өмнө мөхөж үгүй болсон “аймшигт чоно” (dire wolves) гэгддэг чонын төрөл зүйлийг “амилуулжээ”. 

 

Даллас хотод төвтэй биотехнологийн “Colossal Biosciences” компани мөхсөн амьтдыг "амилуулах" хөтөлбөртөө шинэ нээлт хийлээ. Тус компани "Хаан ширээний тоглоом" уран зөгнөлт цувралаар танил болсон, дэлхий дээр 12 000 гаруй жилийн турш үзэгдээгүй гурван “аймшигт чоно”-ыг  "амилууллаа” гэж Bloomberg агентлаг мэдээлсэн байна. 

 

“Аймшигт чоно”-нуудыг “амилуулахад” амар хялбар байгаагүй ажээ. “Colossal” компани мөхсөн амьтдын ДНХ агуулсан дээжүүдийг олохын тулд АНУ-ын олон музейтэй холбогджээ. Эцэст нь Айдахо муж улсаас 72 мянган жилийн настай гавлын яс, Охайо муж улсаас 13 мянган жилийн настай шүд олсон байна.

 

"Генийн бүрдлийг олж авах үнэхээр хэцүү байсан. Аймшигт чононууд хүйтэн уур амьсгалд амьдарч байгаагүй тул ДНХ нь тийм ч сайн хадгалагдаагүй байсан" гэж компанийн ахлах судлаач, доктор Бет Шапиро ярьжээ.

 

Эрдэмтэд мөн саарал чонын эсийг авч, "аймшигт чоно"-ын онцлог болох хүч тэнхээтэй том бие, цагаан үсийг нь гаргахын тулд 20 удаа генийн засвар хийжээ. Үүний дараа эдгээр эсийг гэрийн нохойн өндгөн эсэд шилжүүлэн суулгаж, харин том гөрөөч нохдыг тээгч эмэгчин болгон ашигласан байна.

 

Ингээд хоёр эр, нэг эм бэлтрэг гарчээ. Эр бэлтрэгнүүдийг Ром хотыг байгуулсан ах дүү Ромул, Ремийн нэрээр, харин эмийг нь цувралын дүрийн нэрээр Кхалиси гэж нэрлэжээ.

 

Одоогоор бэлтрэгнүүд хамгийн ойр төрөл нь болох саарал чонын бэлтрэгний жингээс 20–25 хувиар илүү жинтэй байгаа бөгөөд нас бие гүйцэхдээ 63.5 орчим кг жинтэй болох гэнэ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 6 чиглэлд түр өөрчлөлт оруулна7 цаг 40 минутын өмнөБельги дэх монголчуудыг жагсаалын бүсээс хол байхыг сэрэмжлүүлэв7 цаг 41 минутын өмнөЕрөнхийлөгчийн сонгуульд АН ялахгүй бол авлигачид улам галзуурна7 цаг 41 минутын өмнөДайнтай улс ч төсвөө 33 хувиар нэмээгүй шүү. Сонгууль угтсан төсөв ийм аюултай7 цаг 43 минутын өмнөМонгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 42 дугаарт эрэмбэлэгджээ7 цаг 43 минутын өмнөХөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ7 цаг 44 минутын өмнөАвлига, ашиг сонирхлын зөрчлийн гомдол 20 хувиар нэмэгджээ7 цаг 44 минутын өмнөБНСУ-ын хуулийн шалгалтыг хуурсан гэх хардлагад өртсөн залуу амиа алджээ7 цаг 45 минутын өмнөНийслэлд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ8 цаг 50 минутын өмнөГар утсаа зөвхөн "Баталгаат засварын төв"-д засуулаарай8 цаг 51 минутын өмнөШөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд үйлчилж байна11 сар 19. 14:59Доройтсон газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна11 сар 19. 14:58
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.