“Сэлбэ сэргэлт” төслөөр далан барих ажил эхэллээ


4-р сарын 8
15 цаг 39 минут

Улаанбаатар хотын үерийн хамгийн их эрсдэлтэй бүс нь БЗД-ийн 43 дугаар хороо, Натур орчим юм. Иймээс "Сэлбэ сэргэлт" төслийн эхний ээлжийн, үерийн хамгаалалтын далан барих ажлыг Натур орчмоос эхэлжээ. 

 

Мөн үерээс хамгаалах даланг барьж дууссаны дараа бүрэн тохижуулах аж. Нийслэлийг үерийн эрсдэлээс хамгаалахын тулд Туул, Улиастай, Сэлбэ, Бэлх голын дагуу 31.68 км үерийн хамгаалалтын далан шинээр барих шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон юм. Тодруулбал, 2021 онд "Сэлбэ сэргэлт" төслийн судалгааг эхлүүлж, 2023 онд зураг төслийг батлуулжээ. 

 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл ярихдаа,  "Энэ нь Сэлбэ голын дагуу нийт 21.6 километр авто зам, явган хүний зам, үерийн далан, ногоон байгууламж байгуулах иж бүрэн төсөл юм. “S’Outlets”-ын байршил буюу үерийн хамгийн их эрсдэлтэй хэсэгт барьж буй 1.4 км түшиц ханыг хийж дууссаны дараа тохижилтын ажлыг хийнэ” гэв. 


Тэгвэл "Престиж инженеринг" компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, "2005 оноос хойш барилга их барьснаас Сэлбэ голын голдирол нарийсаж байна. Төслийн зургийг энэхүү хүндхэн нөхцөл байдалд зориулж гаргасан. Сэлбэ гол Дунд голтой нийлж буй уг хэсэг хана, хамгаалалт хийхгүй бол “Буянгийн зам” орчмын орон сууц байнгын усанд автах юм. Тиймээс их хэмжээний усыг өнгөрөөх хамгийн зөв шийдэл бол тэгш өнцөгт огтлолцол учраас өндөр түшиц хана хийж байна. Зургийн дагуу тохижуулж дуусгаснаар иргэд амарч суух, голын чимээ сонсож суух нөхцөлийг хангахаар төлөвлөж байна" хэмээн ярилаа. 

 

2023 оны 7 дугаар сард болсон үерийн үеэр Сэлбэ голын эрэг дагуу 3.5 метр шороон далантай байсан. Харин одоо барьж байгаа далан нь газрынхаа өндрөөс хамааран 4.5 метр, төмөр бетон хийцтэй бөгөөд уг ажил 6 дугаар сарын 30-нд дуусах юм. Далангийн ажлын дараа тохижилт, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа аж. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа2 цаг 27 минутын өмнөИхэнх нутгаар цаг агаар тогтуун байна2 цаг 28 минутын өмнөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна2 цаг 29 минутын өмнөГ.Дамдинням: Шатахууны үнийг буулгана2 цаг 29 минутын өмнө"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ2 цаг 30 минутын өмнөБогдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ2 цаг 30 минутын өмнөЭлсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна2 цаг 32 минутын өмнөТэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө2 цаг 33 минутын өмнөИнфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ2 цаг 33 минутын өмнөЕсөн улсын 129 иргэнийг албадан гаргав2 цаг 34 минутын өмнөНьюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.