Архитектор Дэвид Сим "Зөөлөн хот" сэдвээр лекц уншина


4-р сарын 8
15 цаг 38 минут

“Зөөлөн хот” фестиваль Соёлын төв өргөөнд энэ сарын 9-нд болно.

 

Уг фестиваль хот төлөвлөлт, зохион байгуулалт болон хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой.

 

Фестивальд үндсэн илтгэл болон үзэсгэлэнгийн танхим, оролцогч болон хамтрагч байгууллагуудын танилцуулах бүхээгтэй хэсэг зэргээс бүрдэх ба хоттой холбоотой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэл болон нийслэл хотын онцлох сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. 


Мөн Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн  шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим Монгол Улсад айлчилж "Зөөлөн хот" сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц унших юм.

 

“Зөөлөн хот” фестивалын хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож буйгаараа онцлог юм. 

 

Фестивалын сонирхогчийн тасалбар www.shoppy.mn онлайн худалдааны платформ дээр борлуулж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.