Варшавын их сургуульд монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзав


4-р сарын 8
15 цаг 37 минут

БНПУ-ын Варшавын их сургуулийн Дорно дахины факультетаас жил бүр зохион байгуулдаг "Нэгдүгээр курсийн оюутнуудын дорно дахины Элчин сайд нартай хийх уулзалт" энэ сарын 7-нд боллоо.

 

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь оролцож, шинээр элссэн дорно дахины судлал, тэр дундаа монгол судлалыг сонгон суралцаж буй оюутнуудад сурлагын амжилт хүсэхийн ялдамд Монгол Улсад зочлохыг урив.

 

Варшавын их сургуулийн ректор Алоёзи Новак, Дорно дахины судлалын декан Агата Барэяа нарт Краков хотын Шинжлэх ухааны академийн архивт хадгалагдаж байсан нэрт монголч эрдэмтэн Л.В.Котвичийн судалгааны ажил болох “1915 оны Монгол Улсын хүн амын тооллогын материал”-аас хуулбарлан хэвлэсэн “Монголын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номыг гардуулав.

 

Мөн ЭСЯ-наас Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын оюутнуудад монгол үндэстний түүх соёл, уламжлалт хоолыг танилцуулсан тухай Монгол Улсаас  Польш Улсад суугаа ЭСЯ мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.