Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлогыг шинэчлэхийг зорьж байна


4-р сарын 8
15 цаг 36 минут

ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа ямар нөхцөлд байгааг хэлэлцэн, зуслангуудын хөгжлийн бодлого, үндэсний тогтолцоог шинэ шатанд гаргаж шинэчлэхийг зорьж байна.

 

Төрийн болон ТББ-ын төлөөлөл, өмчийн олон хэлбэрт хүүхдийн зуслангийн ажилтнууд "Хүүхдийн зуслангийн Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл" хэлэлцүүлгийн үеэр зуслангийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг шийдэх арга зам, хүүхдийн амрах, хөгжих орчныг сайжруулах, зусланд хамрагдах хүүхдийн тоог нэмэхэд салбар дундын оролцоог эрчимжүүлэх тухай санал бодлоо солилцсон юм. Хүүхдийн зуслангуудын барилга хуучирч муудсан, модон хийцтэйнх нь ашиглалтын хугацаа дууссан, хүний нөөц дутагдалтай, эцэг эхийн төлбөрийн чадвар муудснаас амрах хүүхдийн тоо цөөрч, зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Мөн, газрын татвар их байгаа нь зарим зусланг хаахад хүргэх эрсдэл үүссэн зэргийг хөндөж байв.

 

Манай улсад анхны гэр зусланг 1926 онд ажиллуулан хүүхэд хамруулж байсан баримт бий. Үүний дараа нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд 1960-1989 онд хүүхдийн зуслан олноор байгуулснаар МҮЭ, үйлдвэр, албан байгууллага, орон нутгийн дэмжлэгээр зуны, сувиллын, сургууль түшиглэсэн хөдөлмөр амралтын, өдрийн зусланг ажиллуулж, хүүхдүүдийг хөнгөлттэй үнээр амрааж байлаа. Энэ үед сургуулийн сурагчдын 70 гаруй хувь нь зусланд хамрагддаг байв. Харамсалтай нь 1990 оноос өрнөсөн өмч хувьчлалд хүүхдийн зуслан жагсаалтын эхэнд өртөж хувьчлагдсанаар төрөөс хэрэгжүүлэх бодлого орхигдож, тогтолцоо нь алдагджээ. Одоогоор улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан /2022 оны байдлаар/ байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулж, 61 мянган хүүхэд хамруулжээ.

 

ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ярихдаа, “Хүүхдүүд анги танхимаас олж авсан мэдлэгээ зуслангаар дамжуулан ур чадвар, төлөвшил болгодог. Хүүхдийг өвөл, зуны амралтаар нь зусланд хамруулах бодлого байх ёстой. Өмнөх туршлагаа түшиглээд сургууль, сум, аймаг дундын гэхчлэн улсынхаа зургаан том бүсэд орчин үеийн стандартад нийцсэн зуслан байгуулах хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой. Багш нарыг зусланд ажиллуулах, багш мэргэжлээр сурч буй оюутнуудыг дадлага хийлгэх боломжоор хангаж болно. Хүүхэд хамгаалал, хөгжлийн мөнгийг салбар дундын зохицуулалтаар зөв ашиглавал зуслангийн хүртээмжийг нэмэх боломжтой. Манай яаманд гэхэд 130 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг. Сангуудын санхүүжилтийг аж ахуйн нэгж, магадгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй аав ээжид төрөлжсөн зуслан, дэмжих төвүүдийг ажиллуулахад зориулж шийдэх гарц ч бий. Одоогоор хүүхдийн зуслангийн газрыг тоолж байна. Улсын хэмжээнд 60 гаруй зуслан, 100 гаруй  хөдөлмөр зуслан байгаа. Зуслан ажиллуулахаар төртэй гэрээ хийсэн атлаа 24 нь үйл ажиллагаагаа өөрчлөн, аялал жуулчлалын бааз байгуулжээ. Энэ хэлэлцүүлгээс гарсан үр дүнг  нэгтгэн, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилснийг нь Засгийн газраар шийдүүлнэ" гэлээ. 

 

Хэлэлцүүлэгт ГБХНХЯ, ХГБХХЕГ, ЭМЯ, ССАЖЗЯ, Боловсролын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар илтгэл хэлэлцүүлж, бүх аймгийн Засаг дарга, холбогдох салбарын, зуслангийн удирдах ажилтнууд цахимаар оролцов. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина2 цаг 4 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ2 цаг 4 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна2 цаг 5 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна2 цаг 5 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ2 цаг 6 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай2 цаг 7 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ2 цаг 18 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно2 цаг 18 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо2 цаг 19 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу2 цаг 20 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна2 цаг 21 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.