Д.Оюунболд: Зөвшөөрөх дээд хэмжээнээс даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон


4-р сарын 8
15 цаг 34 минут

Зам, тээврийн яамнаас зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбоотой орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Мэдээллийн эхэнд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд ярихдаа, “Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотой авто замд ус чийг их хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 дүгээр сар хүртэл, 10-11 дүгээр сар хүртэл хөлдөж гэсэх үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг жил бүр зохион байгуулдаг. Тиймээс даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Тэгвэл улсын хэмжээнд төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа” гэв.

 

Тэгвэл Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд, “Дурдсан хугацаанд даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Үүнээс үүдэн иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид шатахуун тээвэрлэгчидтэй өчигдөр уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад авто замын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд, нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон. Үүнийг зөвхөн манай улс ч бус олон улсад дагаж мөрддөг. 44 тоннын стандартыг 2002 оноос мөрдөж байгаа. Энэ хугацаанд цөөнгүй удаа шинэчилж, баталсан ч мэргэжилтнүүд, хувийн хэвшлийхэнтэй зөвшилцсөний эцэст баталдаг. Стандарт зөрчсөн тохиолдолд шууд торгодоггүй. Эхлээд зөвлөн тусалж, дараа нь албан шаардлага хүргүүлдэг. Эцэст нь торгох болон үйл ажиллагааг түр зогсоодог. 2025 оны эхний улирлын байдлаар авто тээврийн чиглэлээр 404 зөрчил илрүүлснээс 380-д нь сануулж, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлсэн. Харин 4.9 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашлаад авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.

 

Үүнээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Т.Эрхэмбаатар, “Гуравдугаар сард Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу Ажлын хэсэг байгуулж, Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумын замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зөвлөгөө өгсөн. Ажлын хэсэг дээрх аймгуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын болон орон нутгийн чанартай авто замд 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн болон шөнийн цагаар орон нутгийн, гэрэлтүүлэггүй замд хурд хэтрүүлэх, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан. Гэсэн ч ослын тоо буурахгүй байна” хэмээлээ.

 

Статистикаас үзэхэд, 2024 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 31 мянга орчим осол бүртгэгдсэнээс 2520 хүн хөнгөн болон хүнд бэртсэн. Харин 631 хүн амиа алдсаны 69 нь хүүхэд аж. Тиймээс даац хэтрүүлэх нь зөвхөн тээвэрчдийн асуудал бус тус замаар зорчиж буй нийт иргэний эрх ашигт харшилж байгааг албаныхан санууллаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13Ээрмэлийн гудамжтай холбох зам засварын ажил дуусчээ11 сар 5. 16:12Бага сургуулийн багш Майкл Май тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ11 сар 5. 16:06"Зээлийн хүү зах зээлийн зарчмаар тогтох ёстой ч иргэдийг үндэслэлгүй хүү, давхар шимтгэлээс хамгаалах шаардлагатай"11 сар 5. 16:05Трамп батлан хамгаалахын сайдаа огцруулах эсэхийг хэлэлцэж байна11 сар 5. 16:04Хонконгийн ардчиллын бэлгэ тэмдэг Жошуа Вонг 10 жилийн хорих ял сонслоо Хува11 сар 5. 16:04Францын банк болон цусны нөөцийн төвүүд кибер халдлагад өртжээ11 сар 5. 16:03Ариун цэврийн өрөө ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв11 сар 5. 16:03Зеленский: АНУ-ын Ардчилсан Конгресс Украинд илүү их туслана гэж найдаж байна11 сар 5. 16:02Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.