С.Жамбалжамц домогт Мигель Индурайны нэрэмжит нэг өдрийн классик уралдааны дундын барианд онцгойрчээ


4-р сарын 8
15 цаг 34 минут

 Алдарт “Тур де Франс”-ын тав, “Жиро Д Итали”-гийн хоёр, Парис-Ницца уралдааны хоёр удаагийн аварга, “Атланта 1996” олимп, “Дуиттама 1995” ДАШТ-ий ганцаарчилсан гарааны алтан медальт, Испанийн домогт дугуйчин Мигель Индурайны нэрэмжит 34 дэх удаагийн “Gran Premio Miguel Indurain” нэг өдрийн классик уралдаан Испанид боллоо.

 

Европын шилдэг багуудын 132 тамирчин Эстелла-Лизарра хооронд 203.9 км замд өрсөлдсөн уг тэмцээнд Испанийн “Burgos Burpellet BH” баг, “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц дундын бариануудад тэргүүлэн шилдэг спринтерээр тодорлоо. Тодруулбал, Пуэнте ла Рейна /27.7 км/ дундын барианд II, Виллатуэрта /45 км/-д II, Легариа /73.7 км/-д I, Альто де Ераул /103.6 км/-д II, хоёрдугаар финиш /113.9 км/-т I, Альто де Гуигуильяно /138.6 км/-д VII бариалан оноо цуглуулсан байна. Харин Альто де Гуигуильяно руу өгсөх үедээ үлдэж, улмаар 114 дүгээр байрт оржээ. 

 

Манай тамирчны гаргасан амжилт, шилдэг дундын бариачин болсон талаарх мэдээллийг “Burgos Burpellet BH” баг нь албан ёсны цахим хуудастаа онцолсон байна. Уралдааны дараа С.Жамбалжамц “Уралдаанд төлөвлөгөөний дагуу уралдаж, тасралтад гарч чадсан ч саяхан ханиад хүрч, халуурч байгаад эдгэсэн тул биеийн байдал сайнгүй, тэнхэрч амжаагүй байсан. Гэхдээ ийм чухал уралдаанд хичээж уралдаад шагналын тавцанд гарсандаа баяртай байна” гэж ярьжээ.

 

Түүний хувьд 358.3 оноогоор Ази тивийн чансаагаар II, ОУДХ-ны чансаанд 3397 дугуйчнаас 255 дугаар байрт жагсаж байна.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.