Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн гүний уурхайтай танилцлаа


3-р сарын 20
14 цаг 10 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, УИХ-ын гишүүдийг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхом тэргүүтэй удирдлагууд Оюу толгойн уурхайд хүлээн авч, үйл ажиллагааг танилцууллаа.

Ерөнхийлөгч Шадар сайд байхдаа Оюу толгойн уурхайд зочилж байжээ. 

Ерөнхийлөгчийг Оюу толгойн Үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрью Лая, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Филип Абрахам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын засаг дарга нар угтав.

Ерөнхийлөгч уурхайтай танилцах үеэрээ Оюу толгой 2024 оны байдлаар дотоодын 750 ханган нийлүүлэгч, баялаг бүтээгчтэй хамтран ажилласныг онцоллоо.

Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхом “Оюу толгойгоос олборлож буй зэс хүн төрөлхтний ногоон хөгжилд Монгол Улсын оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Энд хэрэгжүүлж буй байгаль орчны чиглэлийн ажлууд таны санаачилсан олон төсөл хөтөлбөрийг дэмжиж буйн бодит жишээ” гэжээ.           

Энэ онд уурхайн олборлолт өмнөх оноос 50 хувиар нэмэгдэн, зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимтэй өсөж, дараагийн дөрвөн жилд гүний болон ил уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс (100%-ийн цэвэр металл) үйлдвэрлэнэ.

Ингэснээр, Оюу толгой 2030 онд гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно. Дэлхий дахин ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа энэ цаг үед цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний гол түүхий эд болох зэсийг Монголд үйлдвэрлэж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын оруулж буй хувь нэмэр юм. 

Оюу толгойн уурхай үйлдвэрлэлийн оргил үедээ өдөр бүр ойролцоогоор 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэнэ.  

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга дор хэрэгжиж буй үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг Оюу толгой компани “100 сая мод өвлүүлэн үлдээе”, “Монголд үйлдвэрлэв”, “Гүнээсээ хайрлая” зэрэг хөтөлбөрүүдээрээ дэмжин ажилладаг.

Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ өдөр бүр 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэнэ.

Тодруулбал,“Цэнхэр алт” үндэсний чуулгантай зорилго нэгтэй “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аяныхаа хүрээнд усны зүй зохистой хэрэглээ, дахин ашиглалт, газрын доорх усны ач холбогдлыг олон нийтэд таниулах, нөөцийг хамгаалах зорилгоор Усны газар, салбарын бусад байгууллагатай дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. 

Мөн импортын бүтээгдэхүүнийг орлох “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр, орон нутгийн жижиг дунд бизнесүүдийг дэмжих бодлого нь “Цагаан алт” үндэсний хөтөлбөртэй уялдана.

Үндэсний үйлдвэрлэгчдийн аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, байгаль орчны стандартыг сайжруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэн, олон арван ажлын байрыг бий болгохын сацуу Монголд шинэ технологийг нэвтрүүлсээр байгаа юм.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компаниас 2022 онд санаачилсан “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөөр мод тарьж ургуулах, ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэн, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хийсээр байна.

 





 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүллээ7 сар 25. 19:46"Наадмын дараа махны үнэ буурна" гэсэн иргэдийн хүлээлт талаар болов7 сар 25. 19:45Үндэсний статистикийн хорооны мэдээллээр улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөг буюу 20 хувь өссөн үзүүлэлт юм. Зарлага ийнхүү өсөхөд хөрөнгийн зардал 1 их наяд төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 1 их наяд төгрөгөөр, урсгал шилжүүлэг 529.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зардлын 38.8 хувь нь урсгал шилжүүлэг байгаа бол бараа үйлчилгээний зардал 36.5 хувийг бүрдүүлж байна. Ташрамд сануулахад Монгол Улс 2026 онд төсвийн нийт зардлын хэмжээг 22.8 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Нийт зардлын дийлэнх хэсгийг өдөр тутмын үйл ажиллагаа болон цалин, урсгал шилжүүлэг зэрэг урсгал зардал эзэлж, тодорхой хувийг хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зардал бүрдүүлэхээр тооцсон билээ.7 сар 25. 19:44Төсвийн алдагдал 20 хувь өслөө7 сар 25. 19:4334 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ7 сар 25. 19:42Ши Жиньпин есдүгээр сарын 24-нд АНУ-д айлчилна7 сар 25. 19:41Монгол тарваганы сэргээн нутагшуулах ажил хийж байна7 сар 25. 19:40Уулархаг нутгаар усархаг бороо орж, говийн бүсэд +43 хэм хүрч хална7 сар 25. 19:40Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган үргэлжилж байна7 сар 25. 19:38Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 24. 17:11АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ7 сар 24. 17:10Энэ сарын хоёр дахь соронзон шуурга Дэлхийг нөмөрчээ7 сар 24. 17:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.