“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”


3-р сарын 20
14 цаг 10 минут

“Дулааны үнэ нэмэхийг хойшлуулснаар 118 тэрбум төгрөгийн алдагдал үүснэ”

Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран 30-85 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдсэн бол дулааны үнийг 2025 оны тавдугаар сард нэмэгдүүлэхээ мэдэгдээд байсан. Харин олон нийтийн зүгээс үнэ нэмэх шийдвэрт эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Улмаар өнгөрсөн долоо хоногийн /2025.03.12/ Засгийн газрын хуралдаанаас дулааны үнэ нэмэхийг түр хугацаанд хойшлуулсан гэдгийг мэдэгдээд байгаа. Тэгвэл тарифын шинэчлэлт хийгээгүйгээс тус салбарт ямар алдагдал үүсэх талаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өглөө.

ХЭРЭВ 118 ТЭРБУМ ТАТААСААР ОЛГОГДОХГҮЙ БОЛ ЭХ ҮҮСВЭРИЙН ДУТАГДАЛД ОРНО

Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-Мэдээж өртөгтэй хөрөнгө байгаагаас болоод эрчим хүчний салбар тодорхой хэмжээнд хөрөнгийн дутагдалд орно. Орж байгаа дутагдлаа өр, зээлээр санхүүжүүлэх, эсвэл татвар, нийгмийн даатгалын өр үүсгэж явах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Дулааны эрчим хүчний тарифын хувьд 118 тэрбум төгрөгийн дутагдалд орох тооцоо гарсан. Хэрэв энэ дүн татаасаар олгогдохгүй бол эх үүсвэрийн дутагдалд орох, салбарын нөхцөл байдал хүндрэх, өр үүсээд явах эрсдэл тулгарна.

ТӨЛӨВЛӨСӨН ЗАРДЛАА БУУРУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮССЭН

ЭХЗХ-ны үнэ тарифын газрын дарга Б.ЭРДЭНЭБУЛГАН:

-Өмнө нь бол алдагдлыг өрөөр санхүүжүүлж явж байсан. Мөн хийх ёстой засвар үйлчилгээг хойшлуулах, ажлын эзлэхүүнүүдийг багасгах байдлаар ажиллаж ирсэн. Тэгэхээр ажлын эзлэхүүнийг багасгах, засвар шинэчлэлтийг багасгана гэдэг ямар үр дагавартай вэ гэхээр хуучирсан, насжилт өндөртэй тоног төхөөрөмжүүдээс шалтгаалсан гэнэтийн аваар, саатал гарах эрсдэлийг нэмж байгаа юм. Орлогын бууралттай холбоотойгоор тодорхой хэмжээний алдагдлыг салбар үүрээд явна. Мөн зардлаа төлөвлөснөөс бууруулах хэрэгцээ шаардлага үүсч байна.

Зардал бууруулна гэдэг бид засвар үйлчилгээний зардлаас гадна урт хугацаатай зээлийн төлбөрүүдийг графикаас хоцорч төлөх арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа3 сар 20. 12:17НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогчийг хүлээн авч уулзав3 сар 20. 12:14Хууль бусаар аргаль агнасан тохиолдолд ₮44 саяар торгоно3 сар 20. 12:11"Нэгүүн.мн сайтын оффист хийсэн өчигдрийн нэгжлэг нь өрөөндөө архидан согтуурч буй төрийн албан тушаалтны асуудалтай хамааралгүй"3 сар 20. 12:10Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа3 сар 20. 12:09Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй 6 намыг идэвхгүйд тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ3 сар 20. 12:08Аль улсын иргэд хамгийн аз жаргалтай вэ?3 сар 20. 12:07Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа3 сар 20. 11:56Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ3 сар 19. 14:36УИХ-ын даргын ивээл дор Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" уралдаан зарлажээ3 сар 19. 14:35
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.