Сүүлийн нэг сарын хугацаанд нийт сурагчдын 6.5 хувь нь шүдээ огт угаагүй байна


3-р сарын 20
14 цаг 08 минут

“Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” монголын нүүр ам судлалын салбарын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын статистик үзүүлэлтээр бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10 хувь нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна.

Монгол Улсад нийт суралцагчдын 6.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаажээ.

2024 оны үр дүнгээр 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой бөгөөд шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77 хувьтай байна.

Улсын хэмжээнд нийт 80 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байгаа юм. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40280 хүүхдээс 95 хувь нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байгаа аж.

Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Өтгөн, ялгадаснаас үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах бэлдмэл гарган авчээ10 сар 22. 22:282027 оны нэгдүгээр сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв10 сар 22. 22:25Цахим гэмт хэргийн улмаас 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ10 сар 22. 22:23Халиа тошин үүсэх эрсдэлтэй бүсээс 390 айл өрхийг нүүлгэжээ10 сар 22. 22:21Өвөлжилтийн бэлтгэл хангаж 16 мянган тонн давс нөөцөлжээ10 сар 22. 22:20Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ, Засгийн газрын гишүүд10 сар 22. 22:18Д.Цогтбаатар: Та нарын тансаглалыг үүрч, бүсээ чангалсаар хувийн хэвшил нуруугүй боллоо10 сар 22. 22:17Улаан буудай, хүнсний ногоо, сүү, арьс шир, ноосны урамшуулалд 54.7 тэрбум төгрөг олгоно10 сар 22. 22:16Ахмадуудаа нэг удаа харж үзэж, таван сая төгрөг олгоё10 сар 22. 22:13Үхрийн махны үнэ буурав10 сар 21. 21:30"Баян-Өлгийн бага ангийн багш нарын монгол хэлний түвшин 30 хувьтай гарсан"10 сар 21. 21:29SpaceX, Tesla компаниудыг нэгтгэж магадгүй10 сар 21. 21:28
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.