Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ


3-р сарын 20
14 цаг 06 минут

Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ.

 

Энэ хүрээнд “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөсөн байна. Энэ үйл ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулж, НЗДТГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллана. Наурыз нь казах соёлоор байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрдэг өдөр бөгөөд Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм. Монгол Улсын нийт хүн амын дөрвөн хувийг казах түмэн эзэлдэг байна.

 

Наурызыг 1926 оноос хориглосон гэх боловч 1940-өөд оны эцэс хүртэл Баян-Өлгийд тэмдэглэдэг байлаа. Харин 1990 оны Ардчиллын дараа үндэсний үзэл, ёс заншил сэргэснээр өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгаас анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн энэхүү баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

 

2010 оноос эхлэн Тажикстан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргыз, Иран, Туркменистан, Турк зэрэг орны төлөөлөгчдийн өргөн барьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдааны үеэр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. Харин ЮНЕСКО 2012 оны есдүгээр сарын 30-нд Наурызын баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна. “Наурыз” гэдэг нь перс гаралтай үг бөгөөд “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!5 цаг 47 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв5 цаг 48 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана5 цаг 48 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв5 цаг 49 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно5 цаг 49 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно5 цаг 50 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой5 цаг 51 минутын өмнөҮер усны аюулаас сэрэмжлүүлэв5 цаг 53 минутын өмнөНаадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?5 цаг 54 минутын өмнө“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.