Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна


3-р сарын 20
14 цаг 04 минут
Хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн "Ар мухар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. Мөнн гарсаар Дорнод аймгийн хэмжээнд найман удаа хээрийн түймэр гарчээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
"Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Иймд иргэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.