Украиныг дэлхийн тоглогч болгож буй БАЯЛАГ


3-р сарын 14
11 цаг 22 минут

Украиныг дэлхийн тоглогч болгож буй БАЯЛАГАНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулахыг эрмэлзэх болсон. Ингэснээр Украины ашигт малтмал дэлхийн геополитикийн гол хэсэг болов. Тэгвэл Украинд чухам ямар ашигт малтмал байгаа вэ, тэдгээр нь яагаад тийм их эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг энэхүү нийтлэлдээ онцолж байна.

Украин бол газар тариалангийн өргөн уудам талбай, аж үйлдвэрийн өвөөрөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс. Гэхдээ үүнээс илүү чухал, "Украины бамбай" гэж нэрлэгддэг баялаг нь газар дор оршино.

Украины хөрсөн доор 2.5 тэрбум жилийн өмнө асар том, ил задгай талст чулуулаг үүссэн бөгөөд энэ нь нийт нутгийн ихэнх хэсгийг хамардаг. Энэ нь дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн тогтвортой эх газрын блокуудын нэг юм. Цаг хугацааны туршид энэхүү тогтоц нь магмын хөдөлгөөн, барилга байгууламж гээд өөрчлөлтийн олон үе шатыг туулсан. Энэ олон үе шат нь лити, бал чулуу, манган, титан болон газрын ховор элемент үүсч бий болох геологийн таатай нөхцлийг бүрдүүлжээ.

Дээр дурдсан элементүүд нь орчин үеийн үйлдвэрлэл болон дэлхийн ногоон эрчим хүчний шилжилтийн хувьд маш чухал юм.

Эрчим хүчний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай гэж Европын холбооноос тодорхойлсон 34 чухал ашигт малтмалын 22-ыг агуулсан ордууд Украинд бий. Энэ нь Украиныг дэлхийн хамгийн их нөөц баялагтай орнуудын тоонд оруулж байна.

ОЛОН УЛСЫН УРАЛДААН 

Дэлхий нийт нүүрстөрөгчгүй ирээдүйн төлөө өрсөлдөж байгаа энэ үед чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт нэмэгдсээр байна. Цахилгаан машин, салхин турбин, нарны хавтан, эрчим хүч хадгалах систем зэрэг нь Украинд элбэг байдаг лити, кобальт, газрын ховор элементийг шаарддаг.

Литийн үнэ 1990-ээд онд тонн тутамд 1500 ам.доллар байсан бол сүүлийн жилүүдэд тонн тутамд 20 мянган ам.доллар болж өсчээ. Тэгвэл 2040 он гэхэд эрэлт бараг 40 дахин өсөх төлөвтэй байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2030 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт автомашины тоо 125 саяас давах магадлалтай. Бусад батерейны металлын хувьд ч мөн адил өсөлттэй байх хүлээлт бий.

Тэгвэл "Tesla Model S" л гэхэд батерей нь ойролцоогоор 63 кг өндөр цэвэршилттэй лити шаарддаг.

Украинд литийн гурван том орд бий. Эдгээр нь Донецк мужийн Шевченковск, Кировоград мужийн Полохивске, Станкувацкед байдаг. Украин ашигт малтмалын асар их нөөц бололцоотой хэдий ч дайны улмаас уул уурхайн үйл ажиллагаа нь доголдсон. Дэд бүтцэд нь гэмтэл учруулсан Украины ашигт малтмалын ихэнх ордууд үндсэндээ судлагдаагүй хэвээр байна.

Шевченковскийн литийн орд нь батерейны үйлдвэрлэлд ашигладаг лити агуулсан анхдагч эрдэс болох сподумены өндөр концентрацийг агуулдаг. Тус ордын нөөцийг 13.8 сая тонн литийн хүдэр гэж тооцжээ. Үүнийг олборлохын тулд эхлээд 10-20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Харин Полохивскийн орд нь ойролцоогоор 270 мянган тонн литийн нөөцтэй бөгөөд Европ дахь хамгийн шилдэг лити ордуудын нэг гэж тооцогддог.

Гэхдээ лити нь Украины ашигт малтмалын зөвхөн нэг элемент юм. АНУ-ын мэдээлснээр Украин нь дэлхийн хэмжээнд ашигт малтмалын рутилийн гурав дахь том үйлдвэрлэгч. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 15.7 хувийг Украин эзэлдэг. Мөн дэлхийн төмрийн хүдрийн нийт үйлдвэрлэлийн 3.2 хувь, титаны 5.8 хувь, манганы хүдрийн 3.1 хувийг эзэлдэг.

Цаашилбал, Украин нь Европ дахь хамгийн том ураны нөөцтэй орон. Уран бол цөмийн эрчим хүч, зэвсгийн хувьд зайлшгүй шаардлагатай элемент. Ухаалаг гар утаснаас эхлээд салхин турбин, цахилгаан мотор зэрэг бүхий л үйлдвэрлэлд шаардлагатай неодим, диспрозиум зэрэг газрын ховор элементийн томоохон ордууд Украинд бий.

Мөн Украин нь манганы хүдрийн дэлхийн хамгийн том батлагдсан нөөцтэй орон юм. Нийт нөөцийн 2.4 тэрбум тонн орчим нь Никополийн сав газарт төвлөрдөг.

ДИПЛОМАТ ХАРИЛЦААНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН НӨӨЦ

Украины ашигт малтмалын стратегийн ач холбогдлыг олон улсын дипломат харилцаанд хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Украин, АНУ-ын хэлэлцээ нь эдгээр нөөцийн геополитикийн ач холбогдлыг онцолж байна. Гэрээ ёсоор бол Украин төрийн өмчит ашигт малтмалын нөөц, газрын тос, байгалийн хий болон бусад олборлох материалын ирээдүйн орлогын 50 хувийг дайны дараах сэргээн босголтод зориулж сэргээн босгох хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлнэ. Уг санг АНУ, Украин хамтран удирдана.

АНУ нь Украинтай адил чухал ашигт малтмалын нөөцтэй хэдий ч байгаль орчны зохицуулалт, ажиллах хүчний өндөр өртөг, гадаад зах зээл зэргээс шалтгаалаад олборлолт, боловсруулалтыг аутсорсингоор гүйцэтгэсээр иржээ. Ялангуяа Хятадын импортоос АНУ ихээхэн хамааралтай. Украинтай ашигт малтмалын гэрээ байгуулснаар АНУ Хятадын импортоос зайлсхийж чадна гэсэн үг.

Эцэст нь дурдахад, дэлхий даяар ногоон эрчим хүч, цахилгаан тээвэр рүү шилжих шилжилт хурдацтай явагдаж байна. Тэгвэл энэ шилжилтийн гол цөм нь ашигт малтмал юм. Дэлхий даяар үйлдвэрлэсэн литийн 80 орчим хувийг батерей үйлдвэрлэхэд ашигладаг. Томоохон автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үйлдвэрлэлд олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж буй нь энэ технологийг эрчим хүчээр хангадаг ашигт малтмалын эрэлт хэрэгцээг хаданд гаргаж байна.

Ашигт малтмалын нөөцөөр баялаг орон болохын хувьд Украин цэвэр эрчим хүчний хувьсгалд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Дайн дажин дуусч, тогтвортой байдал эргэн ирвэл Украинд ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг дэлхийн хэмжээнд өөрчлөх алтан боломж нээгдэнэ. Ашгийнхаа 50 хувийг АНУ-д хуваарилсан ч дотоодын дэд бүтэц, аж үйлдвэрийн өсөлт, ажлын байр, эдийн засгийн сэргэлтээ хангалттай санхүүжүүлэх боломж Украинд үлдэх юм.

ЭХ СУРВАЛЖ: THE CONVERSATION

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно3 сар 12. 17:11Цахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ3 сар 12. 17:09Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ3 сар 12. 17:08Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов3 сар 12. 17:06Зэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ3 сар 12. 17:05"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"3 сар 12. 15:45Энэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 сар 12. 15:44"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"3 сар 12. 15:43"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"3 сар 12. 15:41“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 сар 12. 15:35Хувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.