Монгол Улсын Ерөнхийлөгчид Польшийн Сенатын дарга бараалхлаа


3-р сарын 14
11 цаг 20 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

 

Ерөнхийлөгчид тус улсын Сенатын дарга Малгожата Кидава-Блоньска бараалхлаа.

 

Талууд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, парламент хоорондын хамтын ажиллагааг чухал үүрэгтэй гэдэгт санал нэгдэв. 

Мөн хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг хангах, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын түвшинд хамтарч ажиллах эрмэлзлээ нотоллоо.

Төрийн айлчлалын үеэр боловсрол, шинжлэх ухаан, геологи, палеонтологи, соёл, кино урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан нь харилцаа бүх талаар гүнзгийрэн бэхжиж байгаагийн тод илэрхийлэл гэдгийг онцлов.

Польшийн парламентын Сенат нь 100 гишүүнтэй бөгөөд гишүүд нь мажоритар тогтолцоогоор дөрвөн жилийн хугацаагаар сонгогддог.

Сенат нь Сеймээс баталсан хуулийг хянан шалгаж, хүлээн авах, өөрчлөлт оруулах эсвэл буцаах тогтоол гаргах зэргээр хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Гэхдээ гүйцэтгэх засаглалын хяналтын үүрэг гүйцэтгэдэггүй юм байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.