Монголын тамирчин Туринаас ес дэх медалиа хүртлээ


3-р сарын 14
11 цаг 16 минут

Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадмын дөрөв дэх өдрийн тэмцээн уралдаан болж, манай улсаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

 

Ингэснээр монголчууд дөрвөн өдрийн дараа есөн медальтай болж байна. Өчигдөр болсон бүжгийн ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Харин энэхүү наадмын нэгэн шинэ төрөл болох цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ мөнгө, 200 метрт Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медалийн тавцанд зогслоо. Түүнчлэн цасны гуталтай гүйлтийн холын зай буюу 800 метрийн ангилалд Т.Дэлэгжаргал алтан медаль хүртэж, Монголын төрийн дуулал Туринд хоёр дахь удаагаа эгшиглэжээ.

 

Монголын баг 2017 онд Австрид болсон наадмаас найман медаль хүртэж дээд амжилтаа тогтоож байсан. Тэгвэл найман жилийн дараа энэхүү амжилтаа эвдэж дөрвийн өдрийн дараах байдлаар хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтайгаар наадмаа үргэлжлүүлж байна.

Ташрамд дурдахад, Дэлхийн Тусгай олимпын өвлийн наадам 2021 онд ОХУ-ын Казань хотод болсон байсан ч коронавирусын цар тахлын улмаас цуцалсан байдаг. Тэгвэл найман жилийн дараа Туринд болж буйгаараа онцлогтой. 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00Иргэдийн фейсбүүк хаягт нэвтэрч, 1 өдрийн дотор 6 сая төгрөг залилжээ5 сар 8. 20:00“Бүхнийг фронтод, бүхнийг ялалтад зориулсан” монгол түмэн5 сар 8. 19:59Эрдэнэтчүүд утаагүй, түгжрэлгүй хот хэвээр үлдэх төлөвлөлтөө гаргаж, шийдлүүдээ танилцууллаа5 сар 8. 19:571000 инженер төслийн хоёр дахь үе шат эхэллээ5 сар 8. 19:55Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлнэ5 сар 8. 19:54НДС-ын 700 тэрбум төгрөгөөс 108 тэрбумын өгөөж хүртэнэ5 сар 8. 19:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 19:53АНУ, Их Британи улсууд тарифын хэлэлцээ хийнэ5 сар 8. 19:52Удирдлагын академийн захирал сард 56 сая төгрөгийн цалин авч байна5 сар 8. 19:51133 кардинал шинэ папын төлөө саналаа өгч эхэллээ5 сар 7. 23:01
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.