Монголын технологийг Узбекистан руу экспортолно


3-р сарын 14
11 цаг 13 минут

Монголд үүлэн технологиор дагнан үйл ажиллагаа явуулдаг Fibo Cloud компани нь Узбекистан Улсын харилцаа холбооны тэргүүлэх оператор болох “Uztelecom JSC” компанитай үүлэн технологийг нутагшуулах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.​

 

Энэ нь дата төвийн чиглэлээр Төв Азид хийж буй хоёр дахь экспорт бөгөөд Фибо Клауд компанийн хоёр жилийн өмнө Казахстаны дата төвийн томоохон төлөөлөл болох Транстелекомтой хэрэгжүүлэн нэвтрүүлсэн (cloud.ttc.kz) төслийн дараагийн алхам юм.​

 

Узбекистан нь одоогоор Tier-3 түвшний хоёр дата төвийг өргөтгөн, ирэх жилүүдэд тав болгох, цаашлаад бүс нутгийн дижитал маркетплэйс нэвтрүүлэх боломжийг хангах тухай хоёр компанийн төлөөллийн уулзалтаар ярилцсан юм. Энэ үүднээс Монголын технологийн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Узбекистан Улсын бизнес эрхлэгчдэд PaaS (Platform-as-a-Service) хэлбэрээр хүргэх, төлбөр тооцоог компани байгуулалгүй хялбар хийх давуу талтайг ЦХИХХЯ мэдээлжээ.

 

Хамтын ажиллагаа нь 2023 оны 6 дугаар сард эхэлж, 2 жилийн турш мэдээллийн аюулгүй, найдвартай байдал, нутагшуулах ажлыг хийжээ. Тухайлбал дотоодын хэрэглэгч таних систем, татварын системтэй холбох зэрэг олон шаардлагыг дүнд эцсийн хэрэглэгчдэд cloud.uztelecom.uz домэйнээр дамжуулан хүрдэг байна. Узбекистаны үүлэн тооцооллын зах зээл хурдацтай өсөж байгаа тул энэ онд 202 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2025-2029 онд жилд дунджаар 28.43 хувийн өсөлттэй байж, 2029 он гэхэд зах зээлийн хэмжээ 550.10 сая ам.долларт хүрэх төлөвтэй аж.​

 

Узбекистаны 17 мянга гаруй ажилчинтай, 10 сая гаруй хэрэглэгчтэй тус компани улс даяарх өндөр хурдны кабелийн 92 хувийг эзэмшиж, өнгөрсөн оны гуравдугаар улиралд 510 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдсэн байна. Узбекистаны бүх бүсийн төвд 5G сүлжээг 100 хувь нэвтрүүлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.