Монгол, Чехийн бизнес эрхлэгчид хамтран ажиллах гэрээ байгууллаа


3-р сарын 13
14 цаг 09 минут

Монгол, Чех Улсын Ерөнхийлөгч нар оролцсон Монгол Чехийн бизнес форум амжилттай боллоо. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од форумын үеэр хэлсэн үгэндээ Европын Холбооны гишүүн орны нэг Чех Улс технологи, инновац, үйлдвэрлэлийн салбарт асар их туршлагатай. Монгол Улс нь байгалийн баялаг, эрчим хүчний нөөц, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний маш их боломжтой. Эдгээр нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх үндэс гэдгийг онцолсон юм.

 Монгол-Чехийн бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын 150 гаруй аж ахуй, компанийн 200 гаруй төлөөлөл оролцлоо. Энэ үеэр “Монгол-Чехийн ХАҮТ-уудын хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр орны Танхимуудын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан юм.

  

Монгол-Чехийн бизнес форумын хүрээнд Монголын 10 гаруй компани шинэ бизнес, хөрөнгө оруулалтын түнш олж, хамтран ажиллахаар болж, нийт 6.3 сая ам.долларын дүнтэй бизнесийн гэрээ байгууллаа. 

 

Сүүлийн 10 жилд хоёр улсын худалдааны эргэлт 1,37 дахин нэмэгдсэн үзүүлэлт бий. Монгол Улс молибдений хүдэр, баяжмал, хими, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүн экспортолж, Чехээс хуванцар, металл, хүнс, эрүүл мэндийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрчим хүчний технологи гэх мэт бүтээгдэхүүн импортолж байгаа.

 

Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 18 сая ам.долларт хүрээд байгаа.Манай экспорт 300 мянга гаруй, импорт 17 сая орчим ам.доллар байна. Монголоос ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэндээс тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг. 1900-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Эдгээрийн 60 гаруй хувь нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Чех нь 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлжээ.

 Монгол, Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнээс ч өмнө хоёр орны нөхөрлөл, хамтын ажиллагаа эхэлсэн, түүх, өв соёлын үнэт баялаг арвинтай улсууд гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэж байсан юм. Тиймээс бизнесийн уламжлалт салбарын өргөн харилцаатай. Үүний тод жишээ нь Эрдэнэтийн орд хайгуулыг чехүүд хийж, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолжээ.

  

Харин өнөөдөр уламжлалт салбараас гадна дэвшилтэт техник, технологи, инноваци, ноу-хау, тээвэр логистик зэрэг шинэ салбарт хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулах, улмаар 14 мега төсөлд Чехийн томоохон компаниудыг оролцож, туршлагаа хуваалцахыг уриалсан юм. Европын хөнгөлөлтийн 7200 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлох боломжийг Монголын компаниуд сайн ашиглах хэрэгтэй гэдгийг ч форумын үеэр ярьсныг МҮХАҮТ мэдээлэв.

 Монгол Улсын Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлогоор улс орноо хөгжүүлэх алхмыг хийсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын гол зорилгын нэг нь зах зээлийг тэлж, экспортыг нэмэхэд чиглэж байгаа. Тэгвэл Европын орнууд руу зах зээлийг тэлэхэд Чех Улсын газар зүйн байршил, уламжлалт нөхөрсөг харилцаа, эдийн засаг, бизнесийн өргөн түншлэл чухал ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14Ойн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно9 сар 30. 16:14Хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна9 сар 30. 16:13Баянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ9 сар 30. 16:12Г.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ9 сар 30. 16:11Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 30. 16:11Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав9 сар 30. 15:22"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.