Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдана


3-р сарын 13
14 цаг 09 минут

Шуурхай: Өмнөговь аймгийн Онцгой комисс хуралдана

Өмнөговь аймгийн Онцгой комисс өнөөдөр /2025.03.13/ шуурхай хуралдаан зарлажээ. Тодруулбал, тус аймгийн Даланзадгад сумын зарим ерөнхий боловсролын сурагчдад улаанбурхан өвчний тохиолдлууд илэрсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зарим хязгаарлалт, зохицуулалтын талаар хэлэлцэх аж.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр гуравдугаар сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 11 тохиолдол лабораториор батлагдаад байгаа юм. Сэжигтэй тохиолдлуудын сорьцыг лабораториор баталгаажуулж байгаа учир хариу гараагүй байхад ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байгаа юм.

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

Тиймээс товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг зөвлөж байна.

Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна. Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийг бид эргэн мэдээлнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ5 цаг 30 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?5 цаг 31 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв5 цаг 32 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна5 цаг 34 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ5 цаг 36 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг5 цаг 40 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ5 цаг 41 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна5 цаг 44 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ5 цаг 46 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв5 цаг 47 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.