"Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна"


3-р сарын 13
14 цаг 06 минут

"Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна"

Энэ сарын 11-нд Төв аймгийн нутаг дэвсгэрт хот хоорондын автобус түргэний машинтай мөргөлдөж, түргэний машины таван зорчигч, жолооч нас барсан хэрэг гарсан. Тус ослын улмаас хоёр хүүхэд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас биедээ хүнд бэртэл авсан 7-14 насны хоёр хүүхэд ГССҮТ-д тус өдрөө хүргэгдсэн ч биеийн байдал дээрдээгүй хэвээр байна.

 "Долоон настай хүүхдийн хувьд баруун нүдний ухархай, хамрын баруун хэсэгтээ гэмтэл авч ирсэн. Харин 14 настай хүүхдийн хувьд цээжний битүү гэмтэл, олон хавирганы хугаралтай, дунд чөмөг, шилбэний хугаралтай. Одоогоор ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэж ГССҮТ-өөс мэдээлжээ. Ослын талаарх шалгалтын ажил үргэлжилж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!9 цаг 56 минутын өмнөОросууд олимпод, спортод эргэн ирэв9 цаг 57 минутын өмнөНаадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэлийг өнөөдөр 18.00 цагт хаана9 цаг 58 минутын өмнөХиймэл оюуны чипний эрэлт Samsung-ийн ашгийг өсгөв9 цаг 58 минутын өмнөУнаач хүүхэд өдөрт хоёроос дээш морь унахыг хориглоно9 цаг 59 минутын өмнө“Улаанбаатарын үдэш 2026” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно9 цаг 59 минутын өмнөСурагчид үдийн хоолондоо 60-80 грамм мах идэх ёстой7 сар 8. 12:40Үер усны аюулаас сэрэмжлүүлэв7 сар 8. 12:38Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?7 сар 8. 12:37“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.