УОК түймэрт өртсөн өрхүүдэд 400 сая төгрөгийн тусламж хүргүүлэв


3-р сарын 13
14 цаг 03 минут

Шадар сайд, Улсын Онцгой комиссын шуурхай хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэнд болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна. 

 

Хээрийн түймэрт 38 гэр,  дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 3000 гаруй  бог, 48 бод мал, 3500 гаруй  боодол өвс өртсөн. Хохирлын хэмжээ эцэслэгдээгүй. Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилсон ажлын хэсэг тэдгээр аймагт ажиллан нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн даруй устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж буй.

 

УОК-оос түймэрт өртсөн өрхүүдэд нийт 400 сая төгрөгийн тусламж хүргүүлэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн бараа хүлээлгэн өгчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Хилийн боомтод VII/10-наас өмнө ирсэн барааны гаалийн бүрдүүлэлтийг шуурхай зохион байгуулна”7 сар 7. 14:14Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ7 сар 7. 14:13Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ7 сар 7. 14:12Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна7 сар 7. 14:12Хиймэл оюуны засаглалын асуудлаарх анхдугаар чуулган Женевт эхэллээ7 сар 7. 14:10Гаалийн зөрчлийн 47.1 хувийг татвараас зайлсхийсэн үйлдэл эзэлжээ7 сар 7. 14:09Орон нутгийн эмч нар цээжний хөндийн мэс заслыг орон нутагтаа бүрэн нутагшууллаа7 сар 7. 14:07Б.Мөнх-Амар: Гаалиар "Инсулин" тариаг хууль бусаар их хэмжээгээр нэвтрүүлэхийг завдаж байна7 сар 7. 14:04Шинээр төрсөн гавьяатууд7 сар 7. 14:03УИХ 35 удаагийн нэгдсэн хуралдаан, 127 удаагийн Байнгын хорооны хуралдаанаар 263 асуудал шийдвэрлэжээ7 сар 6. 15:32Цахим судалгаа, хуурамч линкээр үйлдсэн залилан хамгийн их бүртгэгджээ7 сар 6. 15:31Үндэсний их баяр наадмын өсвөрийн сур харваанд 420 гаруй хүүхэд оролцож байна7 сар 6. 15:30
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.