Ирэх дөрөвдүгээр сараас ЭМД-ын хувь хэмжээ нэмэгдэнэ


3-р сарын 13
14 цаг 03 минут

Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 2-ний өдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болж нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгал/ЭМД/-ын хувь хэмжээ  нэмэгдэх болжээ.  Тухайлбал,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, малчин, оюутан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сарын  15840 төгрөг төлөх болж буй аж. Энэ нь өмнөхөөс 2640 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 640 мянган төгрөг байх үед хувиараа хөдөлмөр эрхлэгч нь сард 13200 төгрөгийг ЭМД-ын шимтгэлд төлж байв. Энэ оны тухайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нь 2025 оны нэг, хоёр, гуравдугаар сард ЭМД-д 39600 төгрөг төлсөн бол үлдэж байгаа саруудад нийтдээ 142560 төгрөг төлнө.  Ингэснээр энэ онд нийтдээ 182160 төгрөг төлнө.

Харин тогтмол цалин орлоготой иргэдийн хувьд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ 4 хувиар нэмэгдэнэ. Ажил олгогч 2 хувийг, даатгуулагч 2 хувийн нэмэгдлийг төлнө. Жишээ татвал, та сарын 2 сая төгрөгийн цалин авдаг бол ажил олгогч 40 мянга, таны цалингаас мөн 40 мянган төгрөг, нийлээд сар бүр 80 мянган төгрөг ЭМД-ын санд төвлөрнө гэж ойлгож болно.

Төр ЭМД-ыг нь хариуцдаг халамжийнхан, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд, хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан ахмадуудын хувьд ЭМД төлөхгүй,  улсын төсвөөс хариуцан, сар бүр тогтмол шимтгэлийг нь шилжүүлдэг зохицуулалттай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Оскар”-ын урьдчилсан шалгаруулалтад Монголоос “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ9 сар 30. 16:16АНУ цэргээ татсанаар Иракийн аюулгүй байдалд хоосон орон зай үүсэх вий гэж түгшиж байна9 сар 30. 16:15УИХ-ын гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа9 сар 30. 16:15Хөвсгөл нуурыг 129 мянга гаруй жуулчин зорьжээ9 сар 30. 16:14Ойн салбарт урт хугацааны санхүүжилтийн тогтолцоог бий болгоно9 сар 30. 16:14Хүн амын 9.6 хувийг ахмадууд эзэлж байна9 сар 30. 16:13Баянхошууны тойрог орчимд өнөөдөр авто замын асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ9 сар 30. 16:12Г.Түвшинсанаа: Дүүжин тээврийн 48 дүрэм, журмыг францаас монгол хэл рүү орчуулаад байна. Ирэх долоо хоногоос иргэдэд түгээнэ9 сар 30. 16:11Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, 316.2 сая төгрөгийн урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 30. 16:11Энэ өвөл хур тунадас нэмэгдэж, гэнэтийн дулаарал, хүйтрэл болох тул өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг анхааруулав9 сар 30. 15:22"ЖДҮХ сангаас олгосон хоёр төгрөг тутмын нэг нь авлага хэлбэрээр санд түгжигдэж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна"9 сар 28. 16:21Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ9 сар 28. 16:20
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.