Есүст зөвлөгөө өгснийхөө төлөө 3 жилийн ял авчээ


3-р сарын 11
17 цаг 23 минут

Есүст зөвлөгөө өгснийхөө төлөө 3 жилийн ял авчээ

Индонезийн нэгэн ТикТокер Есүсийн зурагтай ярьж, үсээ засуул гэж хэлснийхээ төлөө бараг гурван жилийн хорих ял авчээ. 442 мянга гаруй дагагчтай ТикТокер Рату Талиса нь трансжендер бөгөөд исламын шашинтай нэгэн. Нэгэн дагагч нь түүнийг эрэгтэй хүн шиг харагдъя гэвэл үсээ тайр гэж хэлсэн бөгөөд үүнийх нь хариу болгож тэр Есүсийг дурдсан байна. Тодруулбал, Рату Талиса шууд дамжуулалтынхаа үеэр Есүсийн зурагтай ярьж, түүнд үсээ тайрах зөвлөгөө өгчээ.

Гэвч Христийн шашны хэд хэдэн бүлгэм түүнийг бурхныг доромжилсон гэж үзэн, цагдаад гомдол гаргасан.

Суматра мужийн Медан хотын шүүх түүнийг үзэн ядалтыг түгээсэн хэрэгт буруутган хоёр жил 10 сарын хорих ял оноожээ. Түүнийг бурхныг доромжилсон гэж буруутгахын зэрэгцээ нийтийн хэв журам, шашны эв найрамдлыг алдагдуулж болзошгүй гэж үзсэн байна.

Тэгвэл хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа Эмнести Интернэшнл байгууллага энэ шийдвэрийг буруушааж байна. Энэ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан шийдвэр гэж тэд үзжээ. Ялгаварлан гадуурхсан, хүчирхийллийг өдөөн турхирсан, дайсагнасан, шашныг үзэн ядсан агуулгыг Индонезийн Цахим мэдээллийн хуулиар хориглодог. Гэсэн ч Рату Талисагийн хэлсэн үг шийтгэл хүлээх босго хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна.

2019-2024 онд энэ төрлийн гэмт хэргээр 560 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, 421 хүнд ял оноосныг Эмнести Интернэшнл байгууллага мэдээлж байна. Тухайлбал, 2023 оны есдүгээр сард исламын шашинтай эмэгтэй гахайн мах идэхээсээ өмнө шашны хэллэг хэлсэн бичлэгээ нийтэлсэн ч исламын шашныг доромжилсон хэргээр хоёр жилийн хорих ял оноожээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.