Москва дроны халдлагад өртжээ


3-р сарын 11
17 цаг 22 минут

Москва хотын бүс нутагт нэг шөнийн дотор их хэмжээний дроны халдлага болж, наад зах нь нэг хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Бүс нутгийн амбан захирагч Андрей Воробьевийн хэлснээр, хохирогчид нийслэлээс холгүй орших Видное, Домодедовод халдлагад өртсөн бөгөөд долоон орон сууцны барилга сүйрсэн байна.

Хотын дарга Сергей Собянин хэлэхдээ, Москва хотын зүгт чиглэж байсан 73 дроныг устгасан бөгөөд хэлтэрхий ч орон сууцны барилгын дээвэр дээр унаж байжээ. Халдлагын дараа бүтэн нэг дүүргийн галт тэрэгний сүлжээ түр тасарсан бөгөөд Москва хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авчээ. Энэхүү халдлага нь Орос, Украины дайныг зогсоох асуудлаар Саудын Арабт болох АНУ, Украины төлөөлөгчдийн уулзалтаас хэдхэн цагийн өмнө болсон байна. Амбан захирагч Воробьев олон нийтийн сүлжээнд Москва мужийн эвдэрсэн орон сууц, шатсан машинуудын зургийг нийтэлж, халдлагын дараа 12 хүнийг, нэн ялангуяа гурван хүүхдийг эвдэрч гэмтсэн орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэх шаардлага гарсан гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн, Оросын Батлан ​​хамгаалах яам Украины 337 дроныг Москва болон Оросын бусад есөн бүс нутагт нэг шөнийн дотор халдлага үйлдэх гэж байхад нь устгасан гэж мэдэгдэв.

Украины зүгээс уг халдлагатай холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Харин шөнийн цагаар Оросын дронууд Киев болон бусад хэд хэдэн бүс нутагт халддаг гэж шүүмжилжээ.

Эх сурвалж:BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.