“Чингис хаан” музей эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ дэлгэжээ


3-р сарын 11
17 цаг 18 минут

“Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн хамт олон иргэдэд зөвхөн музейн үзвэрээр үйлчлээд зогсохгүй танин мэдэхүй, эрдэм шинжилгээний бүтээлүүдээ танилцуулах хөтөлбөр боловсруулжээ.

 

Музейн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны номын сан нь музейгээс эрхлэн гаргасан ном бүтээлээр олон нийтэд үйлчилж байна. Тус номын сан 8000 гаруй ном, бүтээлтэй бөгөөд докторантаас дээш суралцаж буй болон монгол судлалын чиглэлээр судалгаа эрэл хайгуул хийж буй зорилтот бүлэгт үйлчилдэг аж. Харин нээлттэй өдрүүдээр музейн номын санд хадгалж буй түүх, археологи, угсаатан, шашин, соёл судлалтай холбоотой ном бүтээлүүдээ дэлгэж, уншлагын танхимаа танилцуулж байна.

 

Тухайлбал, “Дэлхийд тархсан Монгол өв цуврал” 12 боть, “Монгол-Оросын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” есөн боть, “Талын язгууртан цуврал” ботиуд, “Музейн хөтөч” дөрвөн хэлээр хэвлэгдсэн, “Монголчууд ба даян дэлхий-Чингис хааны эзэнт гүрний өөр нэгэн өнгө төрх” олон улсын үзэсгэлэнгийн катологи, тус музейн мэдээлэл сэтгүүлийн тусгай дугаарыг дэлгэн тавьжээ.

 

Түүнчлэн “Нээлттэй сан хөмрөг” хөтөлбөрийн хүрээнд түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон иргэдийг музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэртэй танилцуулж, соёлын өвийг хамгаалагч нь зөвхөн үүрэг хүлээсэн ажилтан биш иргэн бүрийн  үүрэг гэдгийг тайлбарлаж танилцууллаа.

 

Чингис хаан Үндэсний музей үзмэрүүдээ хадгалж хамгаалахдаа олон улсын стандартын дагуу төрөлжүүлэн ангилан хадгалахын зэрэгцээ  орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн дэвшилтэт арга барилыг нэвтрүүлжээ.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.