Халх голын сав нутгаар бороо орж байна


3-р сарын 11
17 цаг 17 минут

Түймэр унтраах зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхлүүлээд буй.

 

Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлснөөр 2 цагийн турш цас оров. Өнөө өглөөний 8 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм цас орсон.  Өнөөдөр Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд ажиллана.

 

14 цагийн байдлаар, Матад, Хөлөнбуйр сумын нутгаар цас орсон бол Халх голын сав нутгаар бороо орж байна. Матад, Халх гол, Дашбалбар, Баяндун, Сэргэлэн, Чулуунхороот сумын нутгаар салхи зүүн хойноос секундэд 16-19 метр хүрч ширүүссэн. Бусад сумын нутгаар салхи секундэд 7-12 метр хүрч байна. Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Баяндун, Гурванзагал, Сэргэлэн, Булган, Чулуунхороот сумын нутгаар алсын бараа 1000-4000 метр болж муудан, цасаар шуурч байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ8 цаг 39 минутын өмнөИлон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав8 цаг 40 минутын өмнөТуркийн “Silk and Cashmere” компани Монгол ноолуур худалдан авах сонирхол илэрхийлжээ8 цаг 41 минутын өмнөНүүрс зөөж, гал түлэхгүй амьдрахын тулд эхлээд байшингаа дулаан алдагдалгүй болгох хэрэгтэй8 цаг 42 минутын өмнөУлаанбаатар хотын агаарын бохирдлыг 3D орчинд мэдээлж эхэллээ8 цаг 43 минутын өмнөЦахилгааны тарифын хөнгөлөлтөд 289 мянга гаруй өрх хамрагдана8 цаг 43 минутын өмнөАИ 92 шатахуунаас татгалзаж, Евро 5-ын үнийг бууруулах боломжийг судалж байна8 цаг 47 минутын өмнөОслын улмаас хоёр хөлөө тайруулсан Австралийн парламентын гишүүн эмнэлгээс гарчээ8 цаг 48 минутын өмнөӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН БОЛОМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА8 цаг 54 минутын өмнөЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН ДЭМЖЛЭГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА8 цаг 55 минутын өмнөДизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.