Монгол гэрийн зургаан гайхамшиг


3-р сарын 10
15 цаг 03 минут

Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Дарьгангын хэлхээ тоонотой гэрийг онцлон танилцуулж, монгол гэрийн гайхамшгийн талаар ийн тайлбарлав. 

  1. Монголгэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг. Учир нь хүн орох гарах тоолонгоор монгол гэрийн тооно, үүд хоёроор агаар байнга солигдож, гэр доторхи хуучин уур нь дэгдэж, шинэ уураар сэлбэгдэн солигдож байдаг тул гэр дотор амьдарч буй хүн ямагт цэвэр агаараар амьсгалах боломжтой юм. 
  1. Монголгэр дулааныг хадгалах өвөрмөц чадвартай. Учир нь Монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэлээс бүтсэн учир хүний биеийн эрүүл мэндэд маш сайн, гаж нөлөөгүйн зэрэгцээ өөрөө “амьсгалж байдаг” сууц болно. Хонины ноосоор хийсэн эсгий нь дулаан дамжуулах чадвар өндөртэй тул өвлийн хүйтэнд дулааныг маш сайн хадгалах чадвартайг эрдэмтэд судалсан. 
  1. Монголгэр газар хөдлөлтөнд хамгийн тэсвэртэй сууц. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй. Мөн үерийн ус дайрах тохиолдолд хаяагаа сөхсөн байхад ханын нүдээр урсан өнгөрдөг тул хүний амь насанд аюулгүй билээ. Гэр нь дугуй хэлбэртэй болохоор татлага тэнжээгээр бэхэлсэн байхад хээрийн салхи шуурганд ч тэсч үлдэнэ. Гэрийн даацыг 300 орчим кг гэсэн тооцоо байдаг. 150 км/ секунд салхины хүчийг даах чадвартай. 
  1. Монголгэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд хялбар.  
  1. Монголгэр байгальд нэн ээлтэй эко-сууц юм. Учир нь монгол хүн нүүхийн цагт гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийнхаа жамаар нөхөн сэргээгддэг. Монгол орны байгаль олон зуун жилийн туршид унаган төрхөөрөө үлдсэний учир нь үүнтэй холбоотой билээ. 
  1. Монголгэр дуу чимээ тусгаарлах чадвартай. Учир нь дугуй хана дээвэртэй, эсгий бүрээстэй гэрт дууны долгион адил хэмжээний зайг туулах тул гажилт үүсдэггүй. Тиймээс сүүлийн үед дуу бичлэгийн студийг монгол гэрт хийх хандлага өргөн дэлгэрч байна. Мөн сургууль, зочид буудал, ресторан, амьдрах сууц зэргээр дэлхийн улс орнуудад монгол гэрийн хэрэглээ нэмэгдсээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.