ХХБ "HEV/EV" батерейг дахин ашиглах төслийг ивээн тэтгэлээ


3-р сарын 10
15 цаг 01 минут

Японы ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санаачилгаар “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s 2024 (MICS)” хөтөлбөр хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол, Япон хоёр улсын хувийн болон төрийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг олон талт багууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монгол Улсад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрсдийн санал санаачилга, шийдлийг танилцуулан өрсөлдсөн юм. Энэхүү хөтөлбөр нь оролцогч багуудаас шилдэг төслийг сонгон шалгаруулж, тухайн төслийг урт хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд энэ жил шилдэг таван төсөл санхүүжилт аваад байна.

ХХБ шилдэг таван төслийн нэг болох “HEV/EV хуучин батерейг дахин ашиглах технологийн хөгжүүлэлт” төслийг 10 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.

Монгол Улсад импортоор орж ирж буй хуучин машинуудын 90 гаруй хувь нь Японоос орж ирдэг бөгөөд тэдгээрийн 75 орчим хувь нь хайбрид автомашин аж. Түүнчлэн хэрэглэгчид батерейны системд ямар нэг асуудал, эвдрэл үүсэх үед тухайн батерейг ил задгай хаях, хэсэгчлэн солиулах зэргээр зориулалтын дагуу ашиглах, ангилах, устгалд оруулах дадалгүй байдаг тухай энэхүү төсөлд дурдсан байв. Иймд ХХБ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд импортоор орж ирж буй хайбрид автомашины ашиглалтын хугацаа дууссан болон эвдрэл, гэмтэлтэй батерей системийг дахин ашиглах, урт хугацаандаа батерейны түүхий эдийг дахин боловсруулах зорилготой тус төслийг дэмжин ажиллахаар шалгарууллаа.

ХХБ нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг дэмжин ажиллах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Mongolia Open Innovation and Co-Creation for SDG’s 2024 (MICS)” хөтөлбөрийн ивээн тэтгэгч байгууллагаар хоёр жил дарааллан хамтран ажиллаж байгаа юм.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27СОР17: Хурлын бэлтгэлийг эцэслэн баталгаажуулж байна7 сар 31. 23:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.