Канадын шинэ ерөнхий сайд АНУ-ыг итгэж болохгүй улс гэв


3-р сарын 10
14 цаг 59 минут

Канадын шинэ ерөнхий сайд АНУ-ыг итгэж болохгүй улс гэвДэлхийн санхүүгийн хямралын үед Канадын банкны ерөнхийлөгч, “Brexit”-ийн хэлэлцээрийн

үеэр Английн Банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Марк Карни Канадын эрх баригч Либерал намын даргаар сонгогдов. Ингэснээр тэр зөвхөн намын дарга төдийгүй Жастин Трюдогийн залгамж халааг авч, дараагийн ерөнхий сайд болж байна гэсэн үг. Улс төрийн туршлага багатай хүний ​​хувьд энэ бол гайхалтай үр дүн.

АНУ худалдааны дайн эхлүүлж, Канадыг 51 дэх муж болгоно гэж сүрдүүлснээр тус улсын улс төр үймж бужигнах болжээ. Тэгвэл Марк Карни Ням гаригийн орой өрсөлдөөний дүнг зарласны дараа Трампийн заналхийллийн эсрэг тэмцэхээ амлалаа.

Тэрбээр “Канад хэзээ ч ямар нэгэн байдлаар АНУ-ын нэг хэсэг болохгүй. Бид тулалдахыг хүсээгүй ч гэлээ хэн нэгэн эхлэлийг нь тавьбал үргэлж бэлэн байдалд байдаг. Америкчууд алдаа гаргах ёсгүй. Хоккейн нэгэн адил худалдааны талбарт ч Канад ялна. АНУ бидэнд хүндэтгэл үзүүлэх хүртэл хариу тарифыг хэвээр хадгална” гэжээ.

Үг хэлэх явцдаа тэр АНУ-ын ерөнхийлөгчийн нэрийг олон удаа дурдсан байна. Тэрбээр Трампийг хоёр, гурван цаг тутамд бодлоо өөрчилдөг хүн гэдгийг онцлоод ийм хүн чөлөөт ертөнцийн удирдагч болсон нь олны санааг зовоож байна гэжээ.

Марк Карни энэ мэтчилэн АНУ-тай тэмцэхээ хүчтэй илэрхийллүүдээр мэдэгдсэн ч гэлээ практик дээр хэрхэх нь тодорхойгүй байна.

Жастин Трюдог сул дорой удирдагч гэж Трамп үргэлж егөөддөг. Тиймээс Трюдог тайзнаас буулгах нь Либерал намынхны хувьд нэг төрлийн цэвэрлэгээ болно гэж найдаж байна. Гэхдээ Марк Карни буулт хийлгүйгээр ширүүлбэл урьдчилан таамаглах боломжгүй байдлыг улс төрийн тактик болгон ашигладаг хүний ​​уур хилэнд өртөх эрсдэлтэй байж мэднэ.

Канадын өнөөгийн нөхцөл байдлыг тэр “Цаашид итгэж болохгүй улсаас бидэнд авчирсан хар өдрүүд” гэж нэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 42 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 43 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 44 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 44 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 44 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 45 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 45 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 46 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 47 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 47 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.