Угаартаж амиа алдагсдын ар гэрт 1 тэрбумыг олгохыг шаардав


3-р сарын 10
14 цаг 58 минут

Угаартаж амиа алдагсдын ар гэрт 1 тэрбумыг олгохыг шаардав

Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг өнөөдөр /2025.03.10/ мэдээлэл хийлээ.


Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг: 

-Г.Ууганцэцэг миний бие иргэн хүнийхээ хувьд, эмч хүнийхээ хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд агаарын бохирдлын талаар судалж, олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллахдаа утааны хор хөнөөлд бүгд хохирч байгаа ч яаж ч тэмцээд үр дүнд хүрэхгүй, хүрнэ гэдэг итгэл найдвар ч үгүй болсон байгаа нь анзаарагдаж байгаа тул хуулийн хүрээнд асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзлээ. Дэлхийд агаарын бохирдлоор Монгол Улс тэргүүлж байгаа ч одоог хүртэл Улаанбаатарчууд юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй буюу зөвхөн цардуулын стандарттай. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгаа утааны найрлагыг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа байгууллагууд биелүүлээгүй. Хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agaar.mn-ийн мэдээлэл нь бодитой бус, бүр үзүүлэлтүүд нь дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.

Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүний тоог л улс мэдээлдэг. Гэтэл цочмог хордлогоос гадна архаг хордлого аюул дагуулж байна. Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа.

Угаарын хийн цочмог хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины хаа нэг газарт үйл ажиллагаа нь дахин сэргэхгүй болох эсвэл мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Бид өдөр бүр угаарын хийн архаг хордлогод өртсөөр бна. Тэгвэл архаг хордлогод өдөр бүр өртөж бгаа хүмүүсийн эд эс, эрхтэн системүүд хэрхэн өвчилж бгаа бол гэхээс гол харлаж бна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ямар бгаа бол?

Монгол улсад цочмог хордлого эмчлэх MNS6449- 2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.

2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт буюу 17 хувь байгаа юм. Агаарт буй гол найрлага болох хий тоос тоосонцорууд нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж буй гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байсан.

Шүүх шинжилгээний статистикт сүүлийн долоон жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт.

Тиймээс миний бие нэгдүгээрт шахмал түлшний барьцалдуулагч бодисын стандартыг тодорхой болгох, мөн угаарын хийн хордлогоос болж амь насаа алдсан иргэдийн ар гэрт тус бүр нэг тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардсан, шаардах бичгийг Монгол Улсын засгийн газарт өргөн барьж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв7 сар 1. 17:07Ам.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав7 сар 1. 17:06Хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД7 сар 1. 17:04Наршихаас сэргийлэх аргууд7 сар 1. 17:03Хавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ7 сар 1. 17:01Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 17:00Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 сар 1. 17:00Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна7 сар 1. 16:59Сангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв7 сар 1. 16:58МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА7 сар 1. 16:55"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.