Зам, тээврийн салбарт 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна


3-р сарын 10
14 цаг 55 минут

Зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөн өнөөдөр боллоо.


Монгол Улсад зам, тээврийн салбарын 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд 1990 оноос хойших  хугацаанд автотээвэр, төмөр зам, авто зам, далай, усан зам, иргэний нисэхийн тээврийн үйлчилгээний үйлчлэх хүрээ тэлж, Ази, Европыг холбосон томоохон тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох томоохон зорилго дэвшүүлжээ.

 

100 жилийн босгон дээр анх удаа 2024 онд агаарын тээврээр 2.2 сая зорчигч, МИАТ компани нэг сая дахь зорчигчоо тээвэрлэн, “Чингис хаан” нисэх буудал олон улсын үйлчилгээний дөрвөн одтой нисэх буудал болохын сацуу дэлхийн томоохон 100 хотын нисэх буудалтай үйлчилгээний чанар, агаарын хөлгийн болон зорчигчийн үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэн тав тух, хүртээмжээрээ тэргүүлж буй нисэх буудлын нэг болсон байна. Харин автотээврийн салбарын хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж нийт 17 улстай хэлэлцээр байгуулж, 22 улстай олон улсын автотээвэрлэлт хийж байна. Мөн уул уурхайн экспортын тээвэрлэлт нэмэгдэж 82.8 сая.тн ачаа тээвэрлээд байгаа аж.  

 

Энэхүү уулзалтаас зам, тээврийн салбарын эмэгтэйчүүдийн ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх, чадавхжуулах, ажиллах орчныг сайжруулахад чиглэлсэн үнэтэй зөвлөмж, шинэ санааг тусгах юм.  Зам, тээврийн салбарт 83 мянган хүн ажиллаж байгаагаас 40 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь өмнө оныхоос 3.7 хувиар өссөн үзүүлэлт аж.

 

ЗТЯ-ны Авто тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан ярихдаа, “Энэхүү зөвлөгөөнөөр зам, тээврийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй ажилчдын ажиллах нөхцөл, нийгмийн оролцоо, чадавхжуулж мэргэшүүлэх тал дээр анхаарал хандуулна. Мөн ямар үйл ажиллагааг, хэрхэн зохион байгуулах тал дээр зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг зам, тээврийн салбарт ажиллаж байгаа хувийн хэвшил, төрийн  байгууллага, төрийн бус нийгмийн оролцоотой байгууллагад хүргүүлж цаашид эмэгтэйчүүдийн ажиллах хүчин нөхцөл сайжруулах, тодорхой арга хэмжээг авч ажиллана” гэв. 

Зам тээврийн салбарын эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.