Д.Трампын хэлсэн үгний хариуд Лесото улс мэдэгдэл хийжээ


3-р сарын 6
16 цаг 28 минут

Лесото гэж хэн ч сонсож байгаагүй улс хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлсэн явдалд цочирдож, доромжлуулсан мэдрэмж авсан гэж Африк тивд орших Лесото улсын Гадаад хэргийн сайд мэдэгдээд, Америкийн төрийн тэргүүнийг улс орондоо айлчлахыг урьжээ.

 

Д.Трамп мягмар гаргийн орой Конгрессын нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ Лесотогийн талаар дурдаж, гадаад зардлын зарим нь “аймшигтай үрэлгэн байсныг” шүүмжилжээ. “Хэний ч сонсож байгаагүй Африкийн Лесото улсад ЛГБТ-г сурталчлахын тулд найман сая доллар зарцуулсан байна” гэж Д.Трамп хэлжээ.

 

Харин Лесотогийн Гадаад хэргийн сайд Лежоне Мпотжоане хэлэхдээ, Трампын үг “нэлээд доромжилсон агуулгатай” байна гээд, төрийн тэргүүн хүн манай улсыг ингэж тодорхойлж байгаад би үнэхээр цочирдсон гэж Ройтерс агентлагт ярьжээ. ӨАБНУ-аар хүрээлэгдэн оршдог 2 сая орчим хүн амтай, уулархаг нутагтай Лесото бол далайн түвшнээс дээш хамгийн өндөрт оршдог улс тул заримдаа “Тэнгэрийн хаант улс” гэж нэрлэх нь бий.

 

“Лесото бол дэлхий дахины хувьд маш чухал, өвөрмөц улс юм. Би ерөнхийлөгчийг болон дэлхийн бусад хүмүүсийг Лесотод ирэхийг урьж байна” гэж Л.Мпотжоане хэлжээ. Лесото дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санхүүждэг иргэний нийгмийн зарим байгууллага ЛГБТ+ нийгэмлэгийг дэмжих чиглэлээр ажиллаж байсны сацуу АНУ тус улсын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт чухал ач холбогдолтой санхүүжилтийг олгосоор ирснийг гэдгийг тэрбээр дурдсан байна.

 

Д.Трампын засаг захиргаа зардлаа “Америк нэгдүгээрт” бодлоготой уялдуулахыг эрмэлзэж байгаа тул олон тэрбум долларын гадаад тусламжаа танаж эхэлсэн юм. Л.Мпотжоане хэлэхдээ, эрүүл мэндийн салбар хэсэг хугацаанд энэ тусламжаас хамааралтай байсан учраас Лесото улс уг шийдвэрийн нөлөөг мэдэрч байна, гэхдээ тус салбарыг биеэ даасан болгох талаар судалж байна гэлээ. “Тусламжийг танах тухай шийдвэр бол АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ улс орны маань талаар ингэж хэлсэн нь үнэхээрийн харамсалтай байна” гэж сайд хэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.