Монгол залуусыг Японд сурган дадлагажуулах чиглэлд хамтрах талаар санал солилцов


3-р сарын 6
16 цаг 20 минут

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа сүүлийн өдөр "Onodera User Run" компанийн төлөөлөлтэй уулзлаа.

 

Манай улс ойрын жилүүдэд хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө оруулалтын төслүүд, томоохон бүтээн байгуулалтад чадварлаг, мэргэжилтэй ажилтнууд чухал шаардлагатай байгаа билээ. Монгол залуусыг төрөл бүрийн мэргэжлээр Японд сурган дадлагажуулж, эргээд эх орныхоо хөгжилд сурсан мэдсэнээрээ хувь нэмрээ оруулах боломжоор хангах, энэ чиглэлд хамтран ажиллах талаар тус компанийн төлөөлөгчидтэй ярилцлаа. Энэ үйл ажиллагаанд орон нутгийн залуусыг хамруулж, бүсийн нутаг, аймгууд дахь мэргэжлийн төвүүдэд түшиглэн мэргэжлийн анхан шатны арга барилд сургахын зэрэгцээ япон хэлний мэдлэг олгож, улмаар тодорхой хугацаанд дадлагажуулах цогц хөтөлбөрийг ямар нэг төлбөр, зуучлалын хөлсгүйгээр явуулах боломж буйг тус компанийн төлөөлөгчид илэрхийлэв. Залуус өндөр хөгжилтэй оронд сурч, шинэ техник, технологи, нөү-хау эзэмших нь манай орны ирээдүйн хөгжилд шаардлагатай мэдлэг, ур чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

 

Нөгөөтээгүүр “хүн төвтэй” хоёр орны Тусгай стратегийн түншлэл бүхий харилцааг ирээдүйд хөтлөн явуулах залгамж халааг бэлдэх давхар өгөөжтэй тул төлөөлөгчдийг ойрын хугацаанд Монгол Улсад хүрэлцэн ирж нөхцөл байдалтай танилцан, судалж үзэхийг хүслээ гэж ГХЯ-наас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зээлийн батлан даалтын сан "ACSIC"-ийн уулзалтад оролцлоо3 цаг 1 минутын өмнө“Made in Russia” форумд 86 орны төлөөлөл оролцжээ3 цаг 2 минутын өмнөБ.Энхбаяр: Сайдын ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ3 цаг 3 минутын өмнөГалын аюулгүй байдлын дүгнэлтийг шуурхай гаргуулахаар хахууль өгсөн хэргийг прокурорт шилжүүлжээ3 цаг 11 минутын өмнөИрэх пүрэв гарагт бүх нийтээр амарна3 цаг 12 минутын өмнөGOOGLE-ийн шаардлага хангасан ухаалаг сургуулийн загварыг аймаг, дүүрэг бүрд нэвтрүүлнэ3 цаг 13 минутын өмнөХиймэл оюун ДНХ-гийн туршилтыг бие даан хийдэг болжээ3 цаг 15 минутын өмнөЭ.Батшугар: Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ3 цаг 17 минутын өмнөХууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ3 цаг 17 минутын өмнөУ.Хүрэлсүх: Би ажлаа хүлээлгэн өгч нэр төрөө сэргээлгэнэ, шалгуулна3 цаг 19 минутын өмнөХуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ11 сар 16. 16:28Илон Маск тэргүүтэй 165 мянган хүн Хуангийг албан тушаалд нь буцаан томилохыг шаардав11 сар 16. 16:26
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.