Сагсан бөмбөгийн дээд лигийн улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно


3-р сарын 6
16 цаг 17 минут

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно.

 

АПЭС-ын залуус “Уурхайчид”-ыг, “Завхан Бродерс”-ынхан “Сэлэнгэ Бодонс”-тай тоглосноор энэ улирлыг хаах юм. Улмаар энэ сарын 9-ний ням гарагаас плей-оффын тоглолтууд эхэлнэ. “Хүлэгүүд” 19 хожил, найман хожигдолтойгоор улирлыг тэргүүллээ. Тэд өнөөдрийн тоглолтоос шалтгаалан “Уурхайчид”, “Дархан Юнайтед”-ын аль нэгтэй нь плей-оффт таарах юм. Тэгвэл “Бишрэлт Металл” долоо дараалсан хожлынхоо ачаар улирлыг хоёрдугаар байраар өндөрлүүлж байгаа бөгөөд мөн л өнөөдрийн тоглолтын үр дүнгээс шалтгаалан өрсөлдөгч нь тодорно.

 

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөөх цувралын ээлжит тоглолт өнөөдөр болно. “Омни Хүлэгүүд”-ийн бүсгүйчүүд “Улаанбаатар Амазонс”-той хоёр дахь жилдээ финалд таарч байгаа бөгөөд цуврал 2:2 байгаа юм. Тиймээс өнөөдөр хожсон нь аваргын цом өргөхөд нэг алхам ойртоно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ5 цаг 46 минутын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ5 цаг 47 минутын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав5 цаг 48 минутын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ5 цаг 48 минутын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно5 цаг 48 минутын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 цаг 49 минутын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 цаг 49 минутын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ5 цаг 50 минутын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ5 цаг 51 минутын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна5 цаг 51 минутын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.