Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна


3-р сарын 6
16 цаг 16 минут

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарснаар Монголд хэвлэл, мэдээллийн салбар үүсэж хөгжих үндсийг тавьсан түүхтэй. Монголын нийслэл Хүрээнд сонин гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв. Энэхүү сонин бичиг 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэж, төрийн байгууллагуудад тарааж байжээ. Харин Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн VII их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

 

Ташрамд дурдахад, энэхүү сониныг Буриадын их номын хүн, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн эрхлэн гаргасан юм. Тэрбээр Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ДАШТ-ий финалыг АНУ-д 63 сая хүн үзжээ9 цаг 5 минутын өмнөХятад улс хиймэл оюун ухааныг хэрхэн чиглүүлж байна вэ?9 цаг 6 минутын өмнө“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв9 цаг 7 минутын өмнөГүний худгийн хүртээмж мал аж ахуйн хөгжлийн тулгуур болж байна9 цаг 9 минутын өмнөИраны эсрэг дайнд 37 тэрбумыг зарцуулжээ9 цаг 11 минутын өмнөМогойд хатгуулахад цусны зарим үзүүлэлтэд өөрчлөлт орж цус алддаг9 цаг 15 минутын өмнөТарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ9 цаг 16 минутын өмнөХувийн сургуулиудын сул суудалд 2810 суралцагчийг хамруулна9 цаг 19 минутын өмнө3613 иргэн 204.9 тэрбумаар хохирчээ9 цаг 21 минутын өмнөАвто замын төлбөрийг 2-3 дахин нэмэгдүүлэв9 цаг 22 минутын өмнөМонголчууд өвөл утаанд, зун нь үерт автаад амь насаа алдаж дуусах нь!7 сар 8. 12:44Оросууд олимпод, спортод эргэн ирэв7 сар 8. 12:43
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.