Монголчууд Хүннүчүүдийн шууд хойчис мөн үү?


2-р сарын 28
13 цаг 32 минут

Монголчууд Хүннүчүүдийн шууд хойчис мөн үү?

Хүннү гүрэн бол манай эриний өмнөх III зуунаас эхлэн хүчирхэгжин мандан бадарсан, Евразийн өргөн уудам тал нутагт оршин тогтнож, өнөөгийн Монгол орны газар нутагт төвлөрч байсан анхны төр улс гэж үздэг. Түүхчид хүннүчүүдийг Монголчуудын шууд өвөг дээдэс хэмээн үзэх нь түгээмэл байдаг боловч энэ нь зөвхөн археологийн баримтаар батлагдах бус, генетикийн судалгаагаар ч нотлогдох ёстой. Сүүлийн жилүүдэд хийсэн олон улсын генетикийн судалгаанууд нь Монголчууд болон хүннүчүүдийн хоорондын холбоог илүү тодорхой болгож байна. Бид үнэхээр Хүннүчүүдийн шууд үр сад уу? Эсвэл тэдний генийг өвлөн авсан олон угсаатны нэг хэсэг үү?

Генетикийн судалгаанд хүний ДНХ-г судалж, тухайн хүний угсаа гарвал, генетик онцлог, цус холилдол зэрэг олон талын мэдээллийг гаргаж авдаг. Монголчуудын гарал үүслийн талаар олон онол, таамаглал байдаг бөгөөд үүнийг генетикийн судалгаагаар нягталж, илүү бодитой дүгнэлт гаргах боломжтой. Судалгааны үүднээс авч үзвэл, хүннүчүүдийн генетик бүтцэд Евразийн тал нутгийн нүүдэлчдийн онцлог, Сибирийн, Төв Азийн, хэсэгчлэн Дорнод Европын элементүүд агуулагддаг.

Хүннүчүүдийн генетикийн бүтцэд хийсэн судалгаанууд нь Монголчуудын генетик санг ойлгоход чухал түлхэц өгч байгаа юм.

2018 онд Дэлхийн тэргүүлэх генетикийн судалгааны байгууллагуудын нэг болох Макс Планкийн Хүрээлэн (Max Planck Institute) болон Харвардын Анагаахын Их Сургууль (Harvard Medical School)-ийн судлаачид Монгол, Хятад, Казахстан, Унгар, Сибирийн нутаг дэвсгэрээс олдсон 5000 жилийн өмнөөс XIII зууныг хүртэлх цаг хугацаанд хамаарах эртний хүмүүсийн яснаас ДНХ ялган судалсан байна. Энэ судалгаагаар хүннүчүүд нь Төв Азийн олон угсаатны цөм болж, тэдний удамшлын холбоо XIII зууны Монголчуудтай ойр байгааг харуулсан юм. Тэдний судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртнууд нь ихэвчлэн зүүн ази төрхтэй байсан боловч нийт хүн амын 30-40% нь баруун Евразийн гентэй холилдсон болох нь батлагдсан. Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүсээс гаргаж авсан генетик өгөгдөл нь Монгол үндэстний үүсэл, бүрэлдэхүүнд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Ялангуяа, митохондрийн ДНХ буюу эхийн талаас дамждаг удамшлыг судлахад Монголчууд Хүннүгийн хүн амтай хүчтэй холбоотой болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнд, Монголчуудын дунд түгээмэл байдаг C, D, G, F гэх митохондрийн хаплогруппууд хүннүгийн булшнаас гарсан хүмүүсийн ДНХ-д байсныг тогтоосон юм. Энэ нь Монголчуудын генетик удамшил хүннүчүүдтэй шууд холбоотой болохыг илтгэж байгаа юм.

Y хромосом буюу эцгийн талаас дамждаг генийг судлахад, Монголчуудын дунд түгээмэл байдаг C3 (одоогийн C2) хаплогрупп нь Хүннүчүүдийн дунд байсан нь батлагдсан юм. Энэ төрлийн хаплогрупп нь Евразийн нүүдэлчид, тэр дундаа Монголчуудын дунд хамгийн өндөр хувиар илэрдэг бөгөөд Чингис хааны удамшилтай холбоотой байж магадгүй гэж үздэг.

Судалгааны нэг онцлог нь Рүннүчүүдийн генийг судлахад олон төрлийн удамшил холилдсон байсан нь тэдний газар нутгийн хэмжээ, соёлын холимог шинжийг батлах баримт болдог.

Өөр нэг сонирхолтой судалгаа бол БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаа бөгөөд тэд 2019 онд Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хүннүгийн үед хамаарах 40 гаруй хүний ДНХ-г судалжээ. Энэхүү судалгааны үр дүнд Хүннүгийн хүн амын генетик бүтэц нь Төв Азийн нүүдэлчид, Монгол, Байгаль нуурын орчмын нутгийн ард иргэдийн удмыг сантай ойр болохыг тогтоосон. Ялангуяа, Хүннүчүүдийн дунд одоогийн Монголын Баруун аймгуудад  түгээмэл байдаг генетик бүтэц ажиглагдсан байдаг. Энэ нь Хүннүгийн удамшлын сүлжээ орчин үеийн Монголчуудтай хүчтэй холбоотойг дахин баталж байгаа юм.

Монголчууд болон Хүннүчүүдийн генетик холбоог судлахад анхаарах бас нэг зүйл нь цус холилдол бөгөөд Хүннүгийн үеэс эхлэн Монголын тал нутагт олон янзын угсаатнууд суурьшин, харилцан уусч, цус холилдож байсан нь генетикийн судалгаагаар тодорхой харагддаг.

Өөрөөр хэлбэл, Хүннүчүүдийн шууд үр удам өнөөгийн Монголчууд болж хөгжсөн гэхээс илүүтэйгээр Хүннүчүүд Монголын нүүдэлчдийн генетик санг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй байсныг онцлох нь чухал.

Дүгнэж хэлэхэд, Монголчууд болон Хүннүчүүдийн генетик холбоо нь судалгааны олон аргаар нотлогдож байгаа бөгөөд генетикийн шинжилгээгээр Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүсийн ДНХ нь орчин үеийн Монголчуудын генетик бүтцэд чухал нөлөө үзүүлсэн нь тодорхой болж байна. Энэ нь Монгол үндэстний бүрэлдэхүүнд Хүннүчүүд голлох байр суурь эзэлсэн болохыг харуулж байгаа юм. Гэхдээ Хүннүгийн хүн ам генетикийн хувьд олон янзын удамшилтай байсан учир орчин үеийн Монголчууд зөвхөн хүннүчүүдийн удам гэхээс илүүтэйгээр олон үеийн туршид тал нутгийн нүүдэлчдийн удамшлыг агуулсан болох нь судалгаагаар харагдаж байна. Судалгааны ажил цаашид гүнзгийрэхийн хэрээр Монголчуудын гарал үүслийн талаарх ойлголт илүү нарийвчлалтай болох боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа3 сар 6. 17:53Монгол Улс 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцэг импортолжээ3 сар 6. 14:05С.Шаарийбуу: Миний саналыг Засгийн газар хүлээж авсанд талархаж байна. Ажлын хэсэг байгуулсан3 сар 6. 14:04200 ОРЧИМ БИЗНЕС ЭРХЛЭГЧ БҮСГҮЙЧҮҮДЭД ЗБДС-ИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА3 сар 6. 13:58Б.Одбаяр: Энэ онд 52 км авто зам шинээр барьж, таван байршилд авто замыг шинэчилнэ3 сар 6. 12:01Ираны дроныг устгах мэдлэг туршлагаа хуваалцахыг АНУ-ын тал Украинаас хүссэн тухай Зеленский мэдээлжээ3 сар 6. 11:59Монгол эмэгтэйчүүдийн гэрлэх дундаж нас 26.7 байна3 сар 6. 11:58Өнөөдөр “Үндэсний сэтгүүл зүйн өдөр” тохиож байна3 сар 6. 11:56Европын орнууд Улаан тэнгисийн ачаа тээврийн урсгалыг хамгаалж, Киприйн аюулгүй байдлыг хангана3 сар 6. 11:55"The MongolZ" багийн ESL Pro League Season-23 тэмцээний тоглолтууд өнөө шөнө эхэлнэ3 сар 6. 11:53АН гишүүний бүртгэлээ шинэчилсэн дэмжигчдээсээ таван хүн шалгаруулж, гадаад руу аялуулна гэв3 сар 5. 15:25Эрчүүдийн тестостерон даавар багасахад зарим эмэгтэйлэг шинжүүд илэрдэг3 сар 5. 15:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.