Улаанбаатар хотын уулзвар, гарцыг бүрэн камержуулжээ


2-р сарын 28
13 цаг 30 минут

Замын хөдөлгөөний соёлтой оролцоог бий болгож, зам тээврийн зөрчлийг илрүүлэх  зорилгоор нийслэлийн 176 уулзвар, гарцад 2606 ухаалаг камер ашиглалтад оруулжээ.

 Ингэснээр эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих, зогсох шугам давах зэрэг бусдын хөдөлгөөнд саад учруулах, замын хөдөлгөөний эрчмийг бууруулах үйлдлүүдэд хяналт тавих боломж бүрдэв. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал ач холбогдолтой юм. Мөн хиймэл оюун ухаанаар зөрчилд шийтгэл ногдуулах боломжтой болжээ.

Түүнчлэн камерт бичигдсэн мэдээллийг нэгтгэж, хиймэл оюун ухаанаар боловсруулдаг ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлж, мэдээллийг бүрэн хянаж байна. Гал түймрийн гаралт, үерийн усны түвшин, гудамж, талбайд байрласан хогийн савны дүүргэлтийг камераар хэмжиж, дата мэдээллээ  холбогдох газрууд руу дамжуулна. Ухаалаг камеруудын бүх мэдээлэл Нийслэлийн камерын хяналтын нэгдсэн төв болон есөн дүүргийн дэд төвд бүртгэгддэг аж. Мэдээлэлд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийж буй нь хотын замын хөдөлгөөнд өмнө нь байгаагүй томоохон шинэчлэл болж буйг НЗДТГ-аас мэдээлэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.