Ууц, бууз зэргээ хулгайд алдсан 310 дуудлага бүртгэгджээ


2-р сарын 28
13 цаг 30 минут

Ууц, бууз зэргээ хулгайд алдсан 310 дуудлага бүртгэгджээ

Сар шинийн баяр дөхсөн өдрүүд буюу энэ хоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нийт 310 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад иргэдийн орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үстэй дээл, мөнгөн аяга, хөөрөг, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг баяраар худалдан авалтынх нь эрэлт нэмэгддэг хурдан зарж борлуулах боломжтой эд зүйлсийг хууль бусаар авч, иргэдэд хохирол учруулсан талаарх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байжээ.

Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны  хоёрдугаар сарын 09-13-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, нийтээр амрах баяр амралтын таван хоногийн хугацаанд иргэд эд зүйлээ хулгайд алдсан байна гэх 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Сар шинийн баяр амралтын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн ихсэх энэ үеэр иргэд өөрийн гэр, орон сууцны аюулгүй байдлыг хангаж, цахим орчинд хөдөө орон нутагт зорчиж байгаа талаарх мэдээллийг байршуулахгүй байх мөн цонхны хаалт төмрийг суурилуулж, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.