Ж.Сэлэнгэ: Нэг дор олон бууз идвэл ходоод сунана, нойр булчирхай цочрох эрсдэлтэй


2-р сарын 28
13 цаг 29 минут

Ж.Сэлэнгэ: Нэг дор олон бууз идвэл ходоод сунана, нойр булчирхай цочрох эрсдэлтэй

Дөрөв хоногийн дараа бид Цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Баярын цөөн өдөрт жирийн үеийнхээс хэд дахин их мах, бууз иддэг. Эдгээр нь битүү хоол тул шингэц удаан. Иймд NURA эрт илрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Ж.Сэлэнгэ дараах зөвлөгөөг өглөө.

-Ходоодны өөрийн хамгаалах тогтолцоог цочроон гэмтээдэг хүнс гэж бий. Жишээ нь, кимчи гэх мэт халуун ногоонууд, нөөшлөгч, даршлагч ордог. Эдгээрээс аль болох зайлсхийгээрэй. Яаруу сандруу хооллоход хатуу хүнс дутуу зажлагдаж, ходоодны салстыг гэмтээдэг.  Хооллох явцад энэ нь бүрэн эдгэхгүй байх, цаашлаад шархлах эрсдэлтэй.         

Хэт халуун, хэт хүйтэн хоол идэж болохгүй. Цагаан сараар хоолны хэмжээгээ зөв тохируулах нь их чухал. Орсон айл бүрд ижил хоол иддэг. Өмнөх хоол нь боловсроогүй байхад дахин хооллож, ходоодны ачааллыг нэмдэг. Нойр булчирхайн шүүрэл ялгарч чадахгүй болно.

Бууз хүнд хоол тул хэт тослог бууз битгий идээрэй. Хэдий татсан мах боловч мах удаан боловсордог, уураг ихтэй. Нэг дор олон бууз идвэл ходоод сунана, нойр булчирхай цочроход гүйлгэнэ, суулгана, бөөлжинө. Иймд хүүхдүүдэд зохистой тоогоор идүүлэх хэрэгтэй.

Ходоодны өөрчлөлт эрэгтэй хүмүүст илүү давамгай байдаг. Гэхдээ зовуураа ажиглаад эмнэлэгт ирдэг өвчтөнүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд.

Өнөө үед бид явган алхаж, айлаар явахаа больсон, бүгд машинтай явдаг болсон тул энерги бага зарцуулна. Явган явбал дараагийн айл хүрэх хүртэл таны идсэн бууз энергийн эх үүсвэр болдог.

Ер нь Цагаан сар гэлтгүй баяруудын дараа хоол боловсруулах эмгэгтэй өвчтөний тоо нэмэгддэг. Цөс, нойр булчирхай, ходоод нь өвдсөн, улаан хоолой нь урагдсан хүн их ирдэг юм.

Улаан хоолой нь урагдах нь амь насанд аюултай, яаралтай эмчилгээ шаарддаг өвчин. Архи ууж хүчтэй бөөлжсөний улмаас улаан хоолой урагдах тохиолдлууд бий.      

Саяхан би 60 орчим насны, хөдөөний хүнд үзлэг хийсэн юм. Харахад тарган, гадар өөхлөлт ихтэй, дотор өөхлөлт тодорхой хэмжээгээр байв. Судасны шохойжилт илрээгүй. Цусан дахь холестериний хэмжээ багатай байв. “Та юу иддэг вэ?” гэхэд “Би хөдөөний хүн учир өөхтэй мах их иддэг, малаа дагаад өдөржин явдаг. Өвөл зунгүй мал хариулдаг” гэсэн юм.

Миний таамаглаж байгаагаар тэр хүн өөхтэй мах голдуу иддэг ч цусан дахь өөх тос, холестринээ биеийн дулаан үүсгэхэд зарцуулчихдаг юм байна. Хөлдөж үхэхгүйн тулд бид биеийн дулаанд их энерги зарцуулдаг. Хөдөлгөөн ихтэй хүний булчинд мөн энерги шаардагдана. Гадаа ажилладаг хүмүүсийн хамгаалах тогтолцоо ажиллаж, гадар өөхтэй байдаг. Арьсан доорх өөр биднийг хүйтнээс хамгаалах, дулаан зохицуулах үйлчилгээтэй.

Тэр хүн монгол ахуйгаар амьдарч буй тул хоол хүнс нь зохижээ. Харин энерги бага зарцуулдаг хотынхонд зохихгүй. Бид суурин иргэншилтэй болсон тул хооллолтоо ч тэр дагуу зохицуулах хэрэгтэй.                            

Миний туршлагаар ходоодны өөрчлөлт эрэгтэй хүмүүст илүү давамгай байдаг. Гэхдээ зовуураа ажиглаад эмнэлэгт ирдэг өвчтөнүүдийн дийлэнх нь эмэгтэйчүүд.

Ходоодны өвчлөл тамхинаас ихээхэн хамааралтай. Тамхи татдаг хүн тамхиа татсаар ходоодны шархаа эмчлүүлсэн ч бүрэн эдгэдэггүй. Тамхи татдаггүй хүн сарын схем эмчилгээг бүрэн хийлгэхэд эдгэрсэн байдаг. Тамхи зөвхөн уушгийг гэмтээдэггүй. Тамхины  утаа амьсгалын зам болон хоол боловсруулах зам руу мөн ордог.

-Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.