Сар шинийн баярын үеэрх цаг агаарын урьдчилсан төлөв


2-р сарын 28
13 цаг 28 минут

Сар шинийн баярын үеэрх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 28 болон 03 дугаар сарын 01, 02-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна.

Хур тунадас: 24-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 27-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангайн уулархаг нутгаар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 24, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -9...-14 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 03 дугаар сарын 01-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.    

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 03 дугаар сарын 01-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.