"Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ итгэхгүй байна"


2-р сарын 28
13 цаг 27 минут

"Зеленскийг дарангуйлагч гэж хэлсэндээ итгэхгүй байна"

Цагаан ордонд Дональд Трамптай уулзана. Трамп саяхан Зеленскийг дарангуйлагч гэж нэрлэсэн билээ. Үүнийхээ төлөө уучлалт гуйх уу гэж сэтгүүлч түүнээс асуухад "Би тэгж хэлсэн гэж үү? Тэгж хэлсэндээ итгэхгүй байна" гэжээ. Мөн Зеленскийг маш зоригтой гэж магтаад уулзалтыг амжилттай болно гэж таамаглаж буйгаа хуваалцав.

Трамп Их Британийн ерөнхий сайд Кейр Стармертай өчигдөр Орос, Украины дайныг зогсоох талаар хэлэлцсэн билээ. Энэ уулзалтын дараа тэр Зеленскийн талаар илүү эерэг үгсийг хэлсэн байна.

Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт Зеленскийд хандан "Та тэнд гурван жил боллоо. Энэ дайныг дуусгах ёстой байсан. Ийм зүйл хэзээ ч эхлүүлэх ёсгүй байсан юм. Хэлэлцээ хийж болох л байсан" гэсэн юм.

Өнөөдрийн уулзалтын үеэр Трамп, Зеленский нар Украины газрын ховор элементийн нөөцийг АНУ-д ашиглуулах гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Энэ талаар Трамп хэлэхдээ "Энэ бол ухралтын цэг гэж хэлж болно. Хэрвээ АНУ тэнд олон ажилтантай, гарын ховор элементтэй холбоотой болчихвол хэн ч тоглоом наадам хийж чадахгүй" гэжээ.

ОХУ-ын халдлагад өртсөн Британийн энхийг сахиулагчдад АНУ туслах уу гэсэн асуултад Трамп "Тэд өөрсдөө гайхалтай цэрэг армитай, өөрсдийгөө хамгаалж чаддаг. Гэхдээ тэдэнд тусламж хэрэгтэй бол бид үргэлж хамт байх болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.