Цагаан сарын баяраар эрүүл ахуйн дэглэмээ чанд сахихыг уриаллаа


2-р сарын 28
13 цаг 26 минут

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ. 

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа, "Томуугийн өвчлөлийн дэгдэлт алаг цоог байна. Томуугаар тав хүртэлх насныхан илүү өвчилж, хүндрэх эрсдэлтэй байдаг. Энэ жилийн хувьд салхинцэцэг, менингоккокт зэрэг амьсгалын замын бусад  халдвар ч их байна. Ялангуяа менингоккот өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, өвчлөл гуравдугаар сард илүү өсөх хандлагатай байгаа юм" гээд иргэд, олон нийт цагаан сарын баярыг тэмдэглэхдээ хариуцлагатай байж, эрүүл ахуйн дэглэмээ чанд сахихыг уриаллаа. 

Харин ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ярихдаа, "Одоогоор улаанбурхан өвчний таван тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийнх нь энэ сарын 14-15-нд шилжих шөнө Вьтнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчоос илэрсэн. Энэ халдвар Зүүн өмнөд азийн улс оронд ихээр бүртгэгдэж байна. Иймээс тус улс руу зорчихдоо вакцинд хамрагдсан эсэхээ тодорхойлж, хэрэв хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй" гэв. Мөн тэрбээр товлолын дархлаажуулалтад хамрагдаагүй ес хүртэлх сартай хүүхэд энэ халдвараар өвчлөх эрсдэлтэй. Иймээс олон нийтийн газар аль болох авч явахгүй  байхыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09АТГ-аас гэрээний үүргээ биелүүлээгүй компанийн тендерт оролцох эрхийг хязгаарлахыг зөвлөжээ11 сар 6. 15:08ХААН Банк Налайх дүүрэгт бага сургууль барина11 сар 5. 16:13ҮСХ: Хонины ястай махны үнэ 1000 төгрөгөөр буурав11 сар 5. 16:13
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.