“Sputnik” Олон улсын мэдээллийн агентлаг саяхан Бангладешийн Хойд Өмнөд Их Сургуулийн (NSU) оюутан, багш нарт зориулсан онлайн хурал зохион байгуулж, хуурамч мэдээ болон баримт шалгах талаар сургалт оржээ. Мэдээллийн агентлагийн зөвлөх Олег Дмитриев хуурамч мэдээг хэрхэн таних болон хиймэл оюун ухаан нь хуурамч мэдээ тархахад хэрхэн нөлөөлдөг талаар ярилцаж, оюутан, багш нарын асуултад хариулсан байна.Тэрбээр, дэлхий даяар Орос улсыг орон нутгийн мэдээлэлд хэрхэн буруугаар ойлгуулж буй асуудалтай байгаа энэ үед, Бангладешийн оюутнууд нь Орос орныг болон соёлыг судлах сонирхолтой байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.
Энэхүү хурал нь “Sputnik”, “NSU” болон Бангладешид суух бүрэн эрхт Орос элчин сайдын яамны хамтран зохион байгуулсан төслийн нэг хэсэг бөгөөд багш, оюутнууд энэхүү хамтын ажиллагааг сайшаажээ.
Хурлын үеэр оролцогчид мэдээллийн ачаалал, үнэн, баримтгүй мэдээлэл, баруун болон орон нутгийн сурталчилгааны асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд профессор Дмитриев мэдээллийн боловсрол олгох хэрэгслийг танилцуулсан аж.
"SputnikPro" нь Олон улсын "Sputnik" агентлагийн хэрэгжүүлдэг төсөл бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломж олгодог. 2018 оноос хойш "SputnikPro" нь 24 улсад үйл ажиллагаа явуулж, дэлхий даяар 12,700 гаруй хүнийг хамруулсан онлайн болон офлайн хуралдаануудыг зохион байгуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: SPUTNIK
Сэтгэгдэл бичих