Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай


2-р сарын 18
15 цаг 39 минут

Цагаан сараар айл руу явахдаа цахилгаанаа салгаж, гэр, байшингаа шалгаарай

Онцгой байдлын байгууллагад сүүлийн 5 жилийн хугацаанд 15,000 орчим объектын гал түймрийн дуудлага иржээ. Энэ гал түймэрт 247 иргэн түлэгдэж, 310 иргэн өртөж нас барсан. Жилийн дунджаар аваад үзвэл онцгойд жилд 3000 орчим дуудлага ирж, 1200 орчим гэр, байшин өртсөн гэх статистик мэдээлэл байна.

Объектын гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмчид гарчээ. Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг аваад үзвэл дийлэнх буюу 53 орчим хувь нь санамсар, болгоомжгүй байдлаас, 36 хувь нь цахилгаантай холбоотой байна.

Статистикаас дүгнэхэд Улаанбаатарт гарч байгаа нийт объектын гал түймрийн 70 орчим хувь нь гэр хороололд буюу амины орон сууц, монгол гэрт гарчээ. Баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахилгаан хэрэгсэл, гэр орныхоо аюулгүй байдалд анхаарал хандуулахыг онцгой байдлын байгууллагаас иргэдэд зөвлөлөө.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ9 сар 18. 17:33Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив9 сар 18. 17:31Замын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо9 сар 18. 17:30Хээрийн түймэрт 8400 га талбай шатжээ9 сар 18. 17:28Зөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй9 сар 18. 17:27Монголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв9 сар 18. 17:26Төв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна9 сар 18. 17:25“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа9 сар 18. 17:14ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО9 сар 18. 12:06Түймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.