Японд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг


2-р сарын 18
15 цаг 19 минут

Японд өндөр НДШ төлсөн ахмад асаргааны төлбөрийнхөө 90 хувийг даатгалаас гаргуулдаг

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах гишүүд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагийн албан хаагчид Японд ажиллаж байна.

Тэд Шизүока мужийн Фүжи хотын Фүжи Ракүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцжээ. УИХ-ын гишүүн М.Нарантуяа нүүр номдоо дараах мэдээллийг хуваалцсан байна.

-Энэ асаргааны газарт одоогоор 65 ахмад асруулж байна. Зохион байгуулалтыг маш зөв хийжээ. 65 ахмад нэг дор биш, арав арваараа нэг бүлэг болон хуваагдаад амьдарна. Чөлөөт цагаа өнгөрөөх нэг том заалтай. Арван хүний дунд  усанд ордог нэг газартай, зургаан том хэсэгтэй юм байна.

Энд 3~5 гэсэн ахмадын асаргааны үнэлгээтэй настнууд ирдэг. Хөдөлмөрийн насан дээрээ өндөр НДШ төлсөн ахмадууд асаргааны даатгалаас 90, өөрөө 10 хувийг төлдөг.  Бага НДШ төлсөн бол 70 хувийн даатгал авч, өөрөө 30 хувийг төлдөг байна.

Монголд асаргааны ажилтан шалгаруулж, нэг хүн энд ахмадуудыг асарч, япон хэлний мэдлэг, асаргаа халамжийн дадлага туршлагатай болж, ирээдүйд Монголд ийм ахмадын асаргааны газар нээгдвэл мэдлэг туршлагатай зөвлөх мэргэжилтэн болох юм.

Энд ажилладаг хүмүүсийн сэтгэл бас маш чухал юм байна. Өөрийн эмээ өвөө шигээ л бодож уйгагүй харилцаж асрах юм гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ2 минут 52 секундын өмнөMicrosoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ3 минут 40 секундын өмнөСоёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав4 минут 5 секундын өмнөБатлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ4 минут 24 секундын өмнөСэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно4 минут 48 секундын өмнөШатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа5 минут 9 секундын өмнөЭрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ5 минут 51 секундын өмнөМонгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ6 минут 38 секундын өмнөАТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ7 минут 10 секундын өмнөМонгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна7 минут 31 секундын өмнөДөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.