“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”


2-р сарын 18
15 цаг 17 минут

“Төв рүү сурагчдыг зөөдгөөс түгжирч байна”

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг үүсгэж буй нэг шалтгаан нь хотын төвд байрлах ерөнхий боловсролын сургууль руу сурагчдыг зөөж, хөдөлгөөнд ачаалал үүсгэж байгаатай холбоотой гэж Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс мэдээллээ.

Хичээлтэй үед Улаанбаатар хотын төв хэсгээр 242 мянган автомашин зорчдог бол амрахад тээврийн хэрэгслийн тоо 132 мянгаар буурдаг байна.

Мөн хичээл сургуультай үед хотын хойд хэсгээс төвийн сургуульд ирж сурч байгаа хүүхдийн тоо 90 мянгаар нэмэгддэг аж.

Нийслэлийн хэмжээнд 303 ерөнхий боловсролын сургуульд 380 мянган хүүхэд суралцдаг аж. Эдгээр 303 сургуулиас 156 нь төрийн өмчит бөгөөд 314806 хүүхэд суралцдаг. Мөн нэг сонирхолтой статистик гарсан нь дээрх 156 сургуулийн 146 нь хотын төв хэсэгт байршдаг. Нийт сургуулийн 93 хувь нь хотын төв хэсэгт байдаг.

Нийслэлийн 31 дүгээр сургуульд суралцаж байгаа нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллынх бол үлдсэн 65 хувь нь харьяаллын бус бөгөөд зөөвөрлөгдөн ирдэг. Мөн 500 орчим сурагч 10 км орчмоос, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас зөөвөрлөгдөж ирдэг. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж бага байгааийн жишээ гэж албаныхан тодотгов.

Хотын ачаалал авдаг автозамуудыг зорчилт хөдөлгөөнөөр нь найман бүсээр хуваавал төв хэсэг буюу нэгдүгээр бүсэд орших 32 ерөнхий боловсролын сургуульд 70701 суралцагч сурч байна. Сургуулийн хүчин чадал нь 54 хувиар хэтэрсэн.

Нэгдүгээр хороолол хэсэгт 15 сургуульд 38 мянган хүүхэд суралцдаг, ачаалал нь 54 хувиар хэтэрсэн.

Гуравдугаар бүс буюу Офицеруудын ордон-Баянзүрх дүүрэг орчимд 6 сургуульд 20 мянган хүүхэд суралцдаг нь ачаалал 56 хувиар хэтэрсэн статистик гарчээ.

Хичээлтэй үед замын хөдөлгөөний аль хэсэгт ачаалал авч байна вэ гэдгийг судалхад ажлын өдрүүд буюу хичээлтэй үед хотын төв хэсэгт 07:00-09:00 цагийн хооронд 32 хувийн, 17:00-20:00 цагийн хооронд 21 хувийн ачаалал авдаг аж.

Хичээлтэй өдөр нэгдүгээр хороололд замын хөдөлгөөн 25 хувийн ачаалал авдаг бол амралтын өдөр 17 хувийн ачаалал авдаг. Баянзүрх дүүрэгт хичээлтэй өдөр замын хөдөлгөөний зорчилт хөдөлгөөн 55 хувийн дарамт авдаг бол амралтын өдөр 13 хувь болж буурдаг аж.

Хотын төвийн сургууль руу зөөвөрлөгдөн ирж байгаа сурагчдын 47 хувь нь бага ангийнхан эзэлдэг байна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00Г.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна11 сар 12. 14:59Улсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна11 сар 12. 14:59УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ11 сар 12. 14:58Судалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай11 сар 12. 14:57Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ11 сар 12. 14:46Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно11 сар 12. 14:46Испанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо11 сар 12. 14:45Монгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу11 сар 12. 14:442027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна11 сар 12. 14:43“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.