Хавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна


2-р сарын 18
15 цаг 17 минут

Хавьер Милей криптовалютын луйварт буруутгагдаж байна

Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейн дэмжиж байсан криптовалютын ханш өнгөрсөн амралтын өдрүүдэд огцом унаж, хэдэн сая ам.долларын алдагдал үүсгэжээ. Улмаар тус улсын сөрөг хүчний гишүүд ерөнхийлөгч Милейд импичмент буюу огцруулах санал хураалт явуулахыг уриаллаа.

Тодруулбал, ерөнхийлөгч Милей Баасан гаригийн орой /2025.02.14/ өөрийн бага зэрэг мэддэг криптовалют "$Libra" токеныг дэмжиж, энэ нь жижиг бизнес, бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх замаар Аргентины эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд зориулагдсан гэж X дээр нийтэлжээ.

Мөн хаанаас хэрхэн худалдаж авч болохыг заасан цахим хуудасны холбоосыг нийтэлсэн байх бөгөөд домэйн нэр нь Милейгийн алдартай хэллэг болох "Эрх чөлөө урт наслаарай" гэсэн байв. Ерөнхийлөгч Милей мөн 3.8 сая дагагчдаа уг криптовалютыг сурталчилж байхдаа "Дэлхий Аргентинд хөрөнгө оруулахыг хүсэж байна" гэж онцолсон байжээ.

Гэсэн хэдий ч Баасан гаригийн үдээс хойш үнэ нь өсч, бараг 5 ам.доллар хүрсэн токен худалдаанд гарах үедээ огцом унаж, 1 ам.доллар болжээ.

Аргентины финтекийн танхимын мэдээлснээр, энэ үзэгдэл нь “rug pull”  буюу криптовалютыг хурдацтай хөөрөгдүүлж, эсвэл хүчээр үнийг нь нэмэгдүүлэх луйвар аж. Тухайлбал, сурталчилж буй эсвэл дотоодын борлуулагч нь криптовалютын үнийг хангалттай өндөр болгож байгаад, буцааж зарах үзэгдэл юм. Улмаар өсөн нэмэгдэж байсан криптовалютын үнэ огцом унаж, үнэ цэнгүй болдог байна.

Түүнчлэн, Аргентины зарим эдийн засагч, крипто мэргэжилтнүүд "$Libra" нь луйвраас гадна понзисхем байж болзошгүй гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Милей криптовалютын үнэ унаснаас хэдхэн цагийн дараа "Х" дээрх нийтлэлээ устгаж, "Уг төслийн нарийн мэдээллийг мэдээгүй байсан" гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч энэхүү үйлдэл нь аль хэдийн улс төрийн маргааныг өдөөж, Холбооны прокурорын газар Милейг залилан, гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой эсэх, эсвэл ерөнхийлөгчийн бүрэн эрхт үүргээ зөрчсөн үү гэдгийг шалгаж эхэлжээ.

Түүнчлэн, хэсэг хуульчид Ням гаригт Милейгийн эсрэг эрүүгийн шүүхэд залилангийн хэргээр нэхэмжлэл гаргаж, "Аргентин улсын ерөнхийлөгч Хавьер Милейг $Libra токеныг эхлүүлэхтэй холбоотой мега луйврыг боловсруулах, хэрэгжүүлэх, төлөвлөхөд гол оролцогч гэж бид үзэж байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна" гэж мэдэгдэв.

Тэдний нэг, өмгөөлөгч Жонатан Балдивиезо Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Тодорхойгүй тооны залилан үйлдэх хууль бус холбоог олж харсан. Энэ хууль бус нийгэмлэгийн хүрээнд ерөнхийлөгчийн үйл ажиллагаа зайлшгүй чухал байсан. Залилангийн гэмт хэрэг үйлдэгдсэн" гэжээ. Мөн сөрөг хүчний хууль тогтоогчид Милэйг огцруулахыг уриалж байна. Сөрөг хүчний эвслийн гишүүн, хууль тогтоогч Леандро Санторо "Олон улсын хэмжээнд биднийг эвгүй байдалд оруулсан тул ерөнхийлөгчийн эсрэг импичментийн хүсэлт гаргахыг шаардаж байна" гэж мэдэгджээ. Социализмын нэрт удирдагч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Мириам Брегман “Милей бол Конгресст хариулах ёстой хүн. Үүний үр шимийг хэн, хэрхэн хүртэж байгааг бид алхам бүрээр нь мэдмээр байна. Тэрбээр анх удаа ийм хэрэгт холбогдож байгаа юм биш. Гэхдээ ерөнхийлөгч хүний хувиар оролцоно гэдэг гутамшиг" гэж буруутгаж буйгаа зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.