Хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хичээлд нь явуулахгүй байхыг зөвлөлөө


1-р сарын 24
16 цаг 58 минут

Хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хичээлд нь явуулахгүй байхыг зөвлөлөө

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өглөө.

Улаанбаатар хот болон Ховд, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Орхон аймгуудаас вирус судлалын тандалт авсан. Хамрагдсан хүмүүсийн 53.9 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч бүртгэгджээ.

2025 оны гуравдугаар долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээлэв.

Түүнчлэн ирэх даваа гаргаас сурагчдын хичээл эхэлнэ. Олон жилийн зүй тогтлоос харахад энэ үеэр өвчлөл нэмэгддэг гэдгийг онцолсон.

Иймд

  • Эцэг эхчүүд хүүхдэд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байвал хичээлд нь явуулахгүй байх,
  • Хүүхдийг хичээлд нь явуулахдаа амны хаалт зүүлгэх, 2-3 цаг тутамд солих амны хаалтыг мөн цүнхэнд нь хийж явуулах,
  • Халуун, бүлээн шингэн юм уулгах,
  • Гар ариутгагч, нойтон салфетка хангалттай өгч явуулахыг зөвлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.